МУИС-Д ЭЛСЭХ ЭРХ АВСАН ЭЛСЭГЧДИЙГ БҮРТГЭХ ТУХАЙ

Бүртгэл

МУИС-ийн хуваарь авсан элсэгч та 2017 оны 8-р сарын 8-24-ний өдрийн 09:00-17:30 цагийн хооронд бүрэлдэхүүн сургуулиудын Сургалтын албандаа ирж бүртгүүлнэ үү. Заасан хугацаанд ирж бүртгүүлээгүй элсэгчийг суралцахаас татгалзсан гэж үзэж, суралцах эрхийн бичгийг хүчингүйд тооцно!

МУИС-ийн сургалтын мэдээллийн SISi системтэй https://sisi.num.edu.mn/ хаягаар орж Сургалтын албанаас өгсөн эрхээр нэвтрэн хэрэглэх заавартай дэлгэрэнгүй танилцана уу.

АНГЛИ ХЭЛНИЙ ТҮВШИН ТОГТООХ ТЕСТ

Бүртгүүлсэн оюутан өөрийн SISi системийн эрхийг ашиглан энэхүү тестийг өгнө. МУИС-д элссэн бүх оюутны эхний улиралд судлах Англи хэлний хичээл дундын өмнөх түвшнээс эхэлдэг. Хэрэв таны Англи хэлний мэдлэг, чадвар дундын өмнөх түвшинд хүрэхгүй бол та хичээлийн жилийн эхний улиралд анхан шатны түвшний Англи хэлний хичээлийг судлах ба энэхүү хичээлийг амжилттай судалснаар дараагийн улирлаас дундын өмнөх түвшний Англи хэлний хичээл судлах эрхтэй болно гэдгийг анхааруулъя. Та энэхүү тестийг нэг л удаа өгөх боломжтой бөгөөд таны өгсөн тестийн гарсан хариуг өөрчлөх боломжгүй тул үнэн зөв, хариуцлагатай өгөөрэй.


Англи хэлний түвшин тогтоох шалгалтыг энд дарж өгнө үү.




Бусад шаардлагатай мэдээ мэдээлэл, заавар зөвлөгөөг салбар Сургалтын албаны мэргэжилтэн өгөх болно.