Системд нэвтрэх эрх авах /Бүртгүүлэх/

Parent Previous Next

МУИС-ийн бакалаврын өдрийн хөтөлбөрийн элсэлтийн системд нэвтрэх эрх авахдаа Үндсэн нүүр цэс дэх Бүртгүүлэх товчийг дарна. Үүний дараа бүртгүүлэгчийн бүртгэлийн хуудас гарч ирнэ.


Шинээр бүртгүүлэгч нь элсэлтийн системд нэвтрэх мэдээлэл болон шаардлагатай бусад мэдээллээ оруулан баталгаажуулж системд нэвтрэх эрх авна. Нэвтрэх мэдээлэл нь БҮТ-н системд бүртгүүлсэн бүртгэлийн дугаар, нууц үгээс бүрдсэн байна.

Бүртгэлийн хуудсыг бөглөн ХАДГАЛАХ товч дарсны дараа элсэлтийн системээс бүртгүүлэгчийн бүртгүүлсэн цахим шууданд баталгаажуулах 4 оронтой код илгээгдэж, бүртгэл баталгаажуулах хэсэг рүү шилжинэ.


Бүртгэл баталгаажуулах хэсэгт элсэлтийн системээс бүртгүүлэгчийн бүртгүүлсэн цахим шууданд ирсэн баталгаажуулах 4 оронтой кодыг оруулж бүртгэлээ баталгаажуулна.



Цахим шууданд ирсэн кодыг зөв оруулж баталгаажуулснаар бүртгэл амжилттай хадгалагдана.

Санамж:



Анхааруулга:


Нэвтрэх эрх авсны дараа системд нэвтрэх хувийн мэдээллээ хянах хэсэг рүү шилжинэ.

Системд нэвтрэх хувийн мэдээллээ хянах зааврыг харгалзах бүлгээс сонгон харна уу.


Created with the Personal Edition of HelpNDoc: Generate EPub eBooks with ease