Бүртгүүлэх бүрэлдэхүүн/салбар сургууль, багц, хөтөлбөр сонгох

Parent Previous Next

Бүртгүүлэгч хувийн мэдээллээ шалгаж баталгаажуулсны дараа сонирхсон бүрэлдэхүүн/салбар сургууль, багц, хөтөлбөрөө сонгоно. Үндсэн хуудсанд байрлах БҮРТГҮҮЛЭХ товч дээр дарахад элсэлтийн журам, гарын авлагатай танилцсан эсэх талаарх баталгаажуулах хуудас гарч Танилцсан гэсэн сонголтыг хийсний үндсэн дээр Үргэлжлүүлэх товч гарч ирэн дараагийн үйлдэл хийх боломж нээгдэнэ.


Үргэлжлүүлэх товч дээр дарсны дараа МУИС-н бүрэлдэхүүн/салбар сургууль, багц, хөтөлбөрийн жагсаалтаас сонирхсон бүрэлдэхүүн/салбар сургууль, багц, хөтөлбөрийн өмнөх сонголтыг хийж Бүртгүүлэх >> товчийг даран дараагийн алхамд шилжинэ.


Бүртгүүлэх бүрэлдэхүүн/салбар сургууль, багц, хөтөлбөрөө сонгож Бүртгүүлэх >> товч дээр дарсны дараа Үндсэн, Шилдэг элсэгч (олимпиад, кембриж, спортын ур чадвар), Байгаль эх лицей сургууль төгссөн эсэх талаар асуулгыг асууна. Бүртгүүлэгч нь харгалзах сонголтыг сонгон Үргэлжлүүлэх >> товч дээр дарсны дараа дараагийн алхамд шилжинэ.

Бүртгүүлэх бүрэлдэхүүн/салбар сургууль, багц, хөтөлбөрөө сонгож Үргэлжлүүлэх >> дарсны дараа бүртгэлийн хураамжаа төлж баталгаажуулах хэсэг рүү шилжинэ.



Бүртгэлийн хураамж төлөх зааврыг харгалзах бүлгээс сонгон харна уу.


Created with the Personal Edition of HelpNDoc: Single source CHM, PDF, DOC and HTML Help creation