МУИС
Бүртгэл
Нүүр хуудас Бүртгэл Шилжилт Заавар Журмууд

Шилжилт (Бакалавр эчнээ)

хавар, 2020
Эхлэх огноо: 2020.12.15 08:30
Дуусах огноо: 2021.01.15 17:30
Бүртгүүлэгчдийн анхааралд

2020-2021 оны хаврын улирлын шилжилтийн шалгалтыг цахим хэлбэрээр зохион байгуулна.

Бүртгэлийн нэгдсэн системд бүртгүүлэгчийн холбогдох мэйл хаягруу шалгалт авах холбоосыг шалгалтын комиссоос илгээнэ. Дээрх холбоосыг шалгалтын өдөр, цагт нэвтрэн орж тухайн гүйцэтгэх хугацаанд багтаан гүйцэтгэж илгээнэ.

Шалгалтад анхаарах зүйлс:

  • Шалгалт эхлэх цагаас өмнө шалгалтын бэлэн байдлыг хангасан байна
  • Шалгалтыг гүйцэтгэх хугацаанд багтаан хийж илгээх товчийг дарна. Хугацаагаа сайн тооцож шалгалт гүйцэтгэх хугацаанд хийж илгээхийг анхааруулъя.
  • 2 үе шаттай шалгалтын хувьд эхний шалгалтад тэнцсэн бүртгүүлэгчтэй эргэн холбогдож 2дах шалгалтын мэдээллийг өгнө.
  • Бүртгэл зөвхөн онлайнаар явах тул бүртгэлээс хоцорсон тохиолдолд шалгалтанд оруулахгүй болохыг анхааруулъя.
  • Шаардлагатай бичиг баримтаа бүрэн оруулж, хөтөлбөр сонгох хэсгээс шилжих хөтөлбөрөө сонгон бүртгэлийн хураамжыг цахимаар төлж баталгаажуулна.
  • БСШУСЯ-ны Боловсролын сургалтын мэдээллийн системд шалгуулагчийн диплом бүртгэлтэй байх ёстой.
  • Шалгалтанд тэнцсэн бүртгүүлэгчдээс хяналтын тоонд багтаан элсүүлнэ.
Бүртгүүлэгчид тавигдах шаардлага
  • Хүсэлт гаргах улирлын өмнөх 2 жилийн хугацаанд нэгээс доошгүй улирал МУИС-ийн оюутан 2.8-аас дээш голч дүнтэй, төрийн болон хувийн их дээд сургуулийн оюутан 3.0-оос дээш голч дүнтэй суралцаж, улиралд 12-оос багагүй багц цаг цуглуулсан байх.
  • Суралцаж байгаа хөтөлбөртөө хөнгөлөлттэй нөхцөлөөр, эсвэл аль нэг байгууллагын гэрээний дагуу элсээгүй байх.
  • Бүртгүүлэгч бүртгэлтэй холбоотой төлбөр тооцоог цахим хэлбэрээр хийнэ.
Бүрдүүлэх материал

  • Бүртгүүлэхдээ бүртгэлийн маягтыг бөглөж, дараах бичиг баримтуудын эх хувийг сканнердаж цахим хэлбэрээр хавсаргана.
  • Иргэний үнэмлэх эсвэл түүнтэй адилтгах баримт бичиг (МУИС-ийн хөтөлбөр хооронд шилжих хүсэлт гаргах бүртгүүлэгчид хамаарахгүй)
  • Суралцаж байгаа сургуулийн суралцагч мөн болохыг баталсан тодорхойлолт (МУИС-ийн хөтөлбөр хооронд шилжих хүсэлт гаргах бүртгүүлэгчид хамаарахгүй)
  • Дүнгийн тодорхойлолт (тухайн сургуулийн сургалтын албаны тэмдэг, албан тушаалтны гарын үсэг, голч дүн, багц цаг бүхий албан бичиг бөгөөд МУИС-ийн хөтөлбөр хооронд шилжих хүсэлт гаргах бүртгүүлэгчид хамаарахгүй);
  • Бакалаврын түвшний суралцагч бол бүрэн дунд боловсрол эзэмшсэнийг батлах баримт бичиг (МУИС-ийн хөтөлбөр хооронд шилжих хүсэлт гаргах бүртгүүлэгчид хамаарахгүй);
  • Цээж зураг (Зургийн шаардлагыг бүртгэлийн системээс үзэх бөгөөд МУИС-ийн хөтөлбөр хооронд шилжих хүсэлт гаргах бүртгүүлэгчид хамаарахгүй).
  • Шилжих хүсэлт амжилттай болсон үед бүртгэлийн мэдээллийг эх бичиг баримтуудтай нь тулгаж баталгаажуулна. (МУИС-ийн хөтөлбөр хооронд шилжих хүсэлт гаргах бүртгүүлэгчид хамаарахгүй)
Хуваарь / Чухал өдрүүд

Шалгалтыг бүртгэл дууссаны дараа 7 хоногт багтаан зохион байгуулна. Шалгалт авах огноо, байр, цагийг ШАЛГАЛТЫН ХУВААРЬ хэсгээс харна уу.

Сургууль Хөтөлбөр Хөтөлбөрийн индекс Түвшин Төрөл Хяналтын тоо Бүртгэлийн хураамж
Бизнесийн сургууль Нягтлан бодох бүртгэл D 041101 Эчнээ Бакалавр 5 98600
Бизнесийн сургууль Худалдаа D 041601 Эчнээ Бакалавр 5 98600
Эрдэнэт сургууль Нягтлан бодох бүртгэл D041101 Эчнээ Бакалавр 5 98600
Сургууль Хөтөлбөр Түвшин Хичээл Байршил
Бизнесийн сургууль Нягтлан бодох бүртгэл Бакалавр Цахим 2021.01.21-ны 14:00 цагаас Шалгалт цахим хэлбэрээр зохион байгууллагдана
Бизнесийн сургууль Худалдаа Бакалавр Цахим 2021.01.21-ны 14:00 цагаас Шалгалт цахим хэлбэрээр зохион байгууллагдана
Эрдэнэт сургууль Нягтлан бодох бүртгэл Бакалавр Бичгийн шалгалт 2021.01.21-ны 11:00 цагаас

Сургалтын нэгдсэн газар, Элсэлтийн алба

  • Хичээлийн II байр, 107 тоот
  • 75754400, 77307730 - (1122), (1123), (1124), (1125), (1126), (1127), (1128)

Эрдэнэт сургууль

  • Эрдэнэт хот дах салбар сургуулийн байр
  • 70353621, 70352851

Завхан сургууль

  • Завхан аймаг дах салбар сургуулийн байр
  • 70462398, 70463949
description Мэдээлэл

Мэдээлэл байхгүй байна.

view_list Сонгосон хөтөлбөр
alarm_onШалгалтын дүнгийн мэдээлэл
credit_card Төлбөрийн мэдээлэл