Шилжилт (Доктор)
намар, 2021
Эхлэх огноо: 2021.07.01 08:30
Дуусах огноо: 2021.08.15 17:30
Бүртгүүлэгчдийн анхааралд
2022-2023 оны намрын улирлын шилжилтийн шалгалтыг танхимаар зохион байгуулна.
Шалгалтад анхаарах зүйлс:
- Шалгалт эхлэх цагаас өмнө шалгалтын бэлэн байдлыг хангасан байна
- 2 үе шаттай шалгалтын хувьд эхний шалгалтад тэнцсэн бүртгүүлэгчтэй эргэн холбогдож 2дах шалгалтын мэдээллийг өгнө.
- Бүртгэл зөвхөн онлайнаар явах тул бүртгэлээс хоцорсон тохиолдолд шалгалтанд оруулахгүй болохыг анхааруулъя.
- Шаардлагатай бичиг баримтаа бүрэн оруулж, хөтөлбөр сонгох хэсгээс шилжих хөтөлбөрөө сонгон бүртгэлийн хураамжыг цахимаар төлж баталгаажуулна.
- БШУЯ-ны Боловсролын сургалтын мэдээллийн системд шалгуулагчийн диплом бүртгэлтэй байх ёстой.
- Шалгалтанд тэнцсэн бүртгүүлэгчдээс хяналтын тоонд багтаан элсүүлнэ.
Бүртгүүлэгчид тавигдах шаардлага
- Гадаадын их дээд сургуулиас шилжих суралцах тохиолдолд тухайн сургуульдаа сүүлийн 2 жилийн дотор нэгээс доошгүй улирал идэвхтэй 6-аас багагүй багц цагийн хичээл амжилттай судалж, 2.8-аас дээш голч дүнтэй суралцсан байх.
- Дотоодын их, дээд сургуулиас шилжин суралцах тохиолдолд хүсэлт гаргах улирлын өмнөх 2 жилийн хугацаанд нэгээс доошгүй улирал 6-аас багагүй багц цагийн хичээл амжилттай судалж, нийт суралсан хугацааны голч дүн 2.8-аас дээш байх.
- МУИС-ийн хөтөлбөр хооронд шилжин суралцах тохиолдолд хүсэлт гаргах улирлын өмнөх 2 жилийн хугацаанд нэгээс доошгүй улирал 6-аас багагүй багц цаг цагийн хичээл амжилттай судалж, нийт суралсан хугацааны голч дүн 2.8-аас дээш байх.
- БШУЯ-ны Боловсролын сургалтын мэдээллийн системд бүртгэлтэй байх.
Бүрдүүлэх материал
Бүртгүүлэхдээ бүртгэлийн маягтыг бөглөж, дараах бичиг баримтуудын эх хувийг сканердаж цахим хэлбэрээр хавсаргана.
- Иргэний үнэмлэх эсвэл түүнтэй адилтгах баримт бичиг (МУИС-ийн хөтөлбөр хооронд шилжих хүсэлт гаргах бүртгүүлэгчид хамаарахгүй);
- Суралцаж байгаа сургуулийн суралцагч мөн болохыг баталсан тодорхойлолт (МУИС-ийн хөтөлбөр хооронд шилжих хүсэлт гаргах бүртгүүлэгчид хамаарахгүй);
- Дүнгийн тодорхойлолт (тухайн сургуулийн сургалтын албаны тэмдэг, албан тушаалтны гарын үсэг, голч дүн, багц цаг бүхий албан бичиг бөгөөд МУИС-ийн хөтөлбөр хооронд шилжих хүсэлт гаргах бүртгүүлэгчид хамаарахгүй);
- Докторын түвшний суралцагч бол магистрын боловсрол эзэмшсэнийг батлах баримт бичиг(МУИС-ийн хөтөлбөр хооронд шилжих хүсэлт гаргах бүртгүүлэгчид хамаарахгүй);
- Цээж зураг (Зургийн шаардлагыг бүртгэлийн системээс үзэх бөгөөд МУИС-ийн хөтөлбөр хооронд шилжих хүсэлт гаргах бүртгүүлэгчид хамаарахгүй).
- Шилжих хүсэлт амжилттай болсон үед бүртгэлийн мэдээллийг эх бичиг баримтуудтай нь тулгаж баталгаажуулна.(МУИС-ийн хөтөлбөр хооронд шилжих хүсэлт гаргах бүртгүүлэгчид хамаарахгүй)
Хуваарь / Чухал өдрүүд
Шалгалтыг бүртгэл дууссаны дараа 7 хоногт багтаан зохион байгуулна. Шалгалт авах огноо, байр, цагийг "ШАЛГАЛТЫН ХУВААРЬ" хэсгээс харна уу.
Сургууль | Хөтөлбөр | Хөтөлбөрийн индекс | Түвшин | Төрөл | Хяналтын тоо | Бүртгэлийн хураамж |
---|---|---|---|---|---|---|
Бизнесийн сургууль | Бизнесийн удирдлага | F 04130101 | Өдрийн сургалт | Доктор | 5 | 154600 |
Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль | Олон улсын харилцаа | F 02220401 | Өдрийн сургалт | Доктор | 3 | 154600 |
Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль | Хүрээлэн буй орчин судлал | F 05210201 | Өдрийн сургалт | Доктор | 5 | 154600 |
Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль | Хэрэглээний математик | F 05480101 | Өдрийн сургалт | Доктор | 5 | 154600 |
Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль | Цөмийн технологи | F 07880402 | Өдрийн сургалт | Доктор | 3 | 154600 |
Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль | Ойн аж ахуй, ой зохион байгуулалт | F 08210101 | Өдрийн сургалт | Доктор | 5 | 154600 |
Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль | Био-инженерчлэл | F 07880301 | Өдрийн сургалт | Доктор | 3 | 154600 |
Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль | Нано шинжлэх ухаан, нано инженерчлэл | F 07880101 | Өдрийн сургалт | Доктор | 3 | 154600 |
Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль | Хэрэглээний хими | F 05310201 | Өдрийн сургалт | Доктор | 3 | 154600 |
Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль | Цаг уур | F 05330301 | Өдрийн сургалт | Доктор | 5 | 154600 |
Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль | Програм хангамж | F 06130201 | Өдрийн сургалт | Доктор | 5 | 154600 |
Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль | Компьютерийн ухаан | F 06130101 | Өдрийн сургалт | Доктор | 5 | 154600 |
Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль | Мэдээллийн технологи | F 06130401 | Өдрийн сургалт | Доктор | 5 | 154600 |
Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль | Электроник | F 07140101 | Өдрийн сургалт | Доктор | 2 | 154600 |
Байгалийн ухааны салбар | Физик | F 05330101 | Өдрийн сургалт | Доктор | 5 | 154600 |
Байгалийн ухааны салбар | Биологи | F 05110101 | Өдрийн сургалт | Доктор | 3 | 154600 |
Байгалийн ухааны салбар | Хими | F 05310101 | Өдрийн сургалт | Доктор | 5 | 154600 |
Байгалийн ухааны салбар | Газарзүй | F 05320201 | Өдрийн сургалт | Доктор | 10 | 154600 |
Байгалийн ухааны салбар | Геологи | F 05320301 | Өдрийн сургалт | Доктор | 20 | 154600 |
Байгалийн ухааны салбар | Математик | F 05410101 | Өдрийн сургалт | Доктор | 10 | 154600 |
Байгалийн ухааны салбар | Биохими | F 05120101 | Өдрийн сургалт | Доктор | 3 | 154600 |
Байгалийн ухааны салбар | Экологи | F 05210101 | Өдрийн сургалт | Доктор | 3 | 154600 |
Байгалийн ухааны салбар | Геофизик | F 05320501 | Өдрийн сургалт | Доктор | 10 | 154600 |
Нийгмийн ухааны салбар | Археологи | F 02220201 | Өдрийн сургалт | Доктор | 5 | 154600 |
Нийгмийн ухааны салбар | Эдийн засаг | F 03110101 | Өдрийн сургалт | Доктор | 15 | 154600 |
Нийгмийн ухааны салбар | Улс төр судлал | F 03120101 | Өдрийн сургалт | Доктор | 2 | 154600 |
Нийгмийн ухааны салбар | Сэтгэл судлал | F 03130101 | Өдрийн сургалт | Доктор | 5 | 154600 |
Нийгмийн ухааны салбар | Социологи | F 03140201 | Өдрийн сургалт | Доктор | 5 | 154600 |
Нийгмийн ухааны салбар | Антропологи | F 03140301 | Өдрийн сургалт | Доктор | 5 | 154600 |
Нийгмийн ухааны салбар | Сэтгүүл зүй | F 03210101 | Өдрийн сургалт | Доктор | 5 | 154600 |
Нийгмийн ухааны салбар | Нийгмийн ажил | F 09230101 | Өдрийн сургалт | Доктор | 5 | 154600 |
Нийгмийн ухааны салбар | Боловсрол судлал | F 01110101 | Өдрийн сургалт | Доктор | 5 | 154600 |
Нийгмийн ухааны салбар | Хүн ам зүй | F 03140401 | Өдрийн сургалт | Доктор | 5 | 154600 |
Хүмүүнлэгийн ухааны салбар | Урлаг судлал | F 02180101 | Өдрийн сургалт | Доктор | 5 | 154600 |
Хүмүүнлэгийн ухааны салбар | Шашин судлал | F 02210101 | Өдрийн сургалт | Доктор | 10 | 154600 |
Хүмүүнлэгийн ухааны салбар | Философи | F 02230101 | Өдрийн сургалт | Доктор | 10 | 154600 |
Хүмүүнлэгийн ухааны салбар | Хэл шинжлэл | F 02320201 | Өдрийн сургалт | Доктор | 2 | 154600 |
Хүмүүнлэгийн ухааны салбар | Гадаад хэл шинжлэл | F 02320202 | Өдрийн сургалт | Доктор | 15 | 154600 |
Хүмүүнлэгийн ухааны салбар | Утга зохиол судлал | F 02320301 | Өдрийн сургалт | Доктор | 5 | 154600 |
Хүмүүнлэгийн ухааны салбар | Түүх | F 02220101 | Өдрийн сургалт | Доктор | 5 | 154600 |
Хүмүүнлэгийн ухааны салбар | Буддын гүн ухаан | F 02230102 | Өдрийн сургалт | Доктор | 10 | 154600 |
Сургууль | Хөтөлбөр | Түвшин | Хичээл | Байршил |
---|---|---|---|---|
Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль | Хүрээлэн буй орчин судлал | Доктор | Цахим | 2021.08.18-ны 10:00 цагаас |
Байгалийн ухааны салбар | Физик | Доктор | Цахим | 2021.08.17-ны 12:00 цагаас Цахим |
Элсэлт, бүртгэлийн хэлтэс, Элсэлт хариуцсан нэгж
description Мэдээлэл
Мэдээлэл байхгүй байна.