Зэргийн бус сургалтад зориулан боловсруулсан хичээл бүхий сургалт.
Зэргийн бус сургалт
Зэргийн бус сургалт (Micro-Credentials) гэж хувь хүн, албан байгууллага, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээ, мэргэшлийн үндэсний шаталсан бүтцэд нийцсэн, шинжлэх ухааны аль нэг салбар, мэргэжлийн чиглэлээр тодорхой мэдлэг, ур чадвар, хандлага олгоход чиглэсэн, үнэлгээний аргачлал, багц цагийн системтэй, хичээлийн индекс, чанарын баталгаа бүхий сургалтыг хэлнэ.
Сургалтын төрөл
Зэргийн хөтөлбөрийн хичээлээс бүрдсэн сургалт.
Тусгайлан боловсруулсан болон зэргийн хөтөлбөрийн хичээлийг хослуулсан сургалт.
Давуу тал
Албан ёсны баталгаажуулалт
Зэргийн бус сургалтыг амжилттай төгсөгчид МУИС-ийн зэргийн бус сургалт дүүргэснийг батламжилсан гэрчилгээ олгоно. Гэрчилгээг МУИС-ийн Ректорын гарын үсгээр баталгаажуулж, үнэт цаасан дээр хэвлэн олгоно.
Цахим сан ба хяналт
Сургалтын бүртгэл, мэдээлэл нэгдсэн санд байрших бөгөөд ажил олгогчид сертификатын үнэн зөв байдлыг дахин давтагдахгүй дугаараар шалгах боломжтой.
Уян хатан байдал
Зэргийн бус сургалтад амжилттай суралцсан төгсөгч нь МУИС-ийн зэргийн сургалтад элсэн орж суралцах тохиолдолд “МУИС-ийн хичээл дүйцүүлэх журам” болон хамтын ажиллагааны гэрээнд заасны дагуу хичээлээ дүйцүүлэн тооцуулж болно.
Захиалгат сургалт
Байгууллага, хамт олны эрэлтэд нийцүүлэн тусгай хөтөлбөрүүдийг зохион байгуулан хэрэгжүүлэх боломжтой.