Бакалаврын сургалт

МУИС нь олон улсын жишгийн дагуу “либерал арт” уламжлалд суурилсан бакалаврын “хөтөлбөр”-өөр сургалт эрхэлдэг.
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр нь “ерөнхий суурь”, “мэргэжлийн суурь”, “мэргэжих” болон “чөлөөт сонголт”-ийн хичээлүүдээс бүрдсэн 121-ээс багагүй багц цаг бүхий сургалтын төлөвлөгөөтэй, 4 жил үргэлжилдэг.

Монгол Улсын Их Сургууль (МУИС) нь бүрэлдэхүүн 8 сургууль, орон нутаг дахь харьяаллын 3 сургууль, үндэсний статустай 3 хүрээлэн, судалгааны бусад нэгжүүдтэй, бакалавр, магистр, докторын түвшний суралцагч, эрдэмтэн багш, ажилтантай Монгол Улсын эрдэм оюуны төв юм.

Ахисан түвшний сургалт

Магистрын сургалт

Магистрын хөтөлбөрийн зорилго нь онолын мэдлэг, туршилт судалгааны ур чадвар, арга барил, мэргэжлийн болон нийгмийн чадварыг эзэмшсэн, глобал ертөнцөд өрсөлдөх чадвар бүхий судлаач, мэргэжилтэн бэлтгэн гаргах явдал юм.

МУИС-ийн магистрын хөтөлбөр нь судалгааны болон мэргэжлийн гэсэн 2 төрөлтэй.

  • Судалгааны магистрын хөтөлбөр нь судалгааны аргазүй, мэдлэг эзэмшүүлэхэд чиглэнэ. Цаашид докторын хөтөлбөрт элсэн суралцах боломжтой. Суралцах хугацаа 1.5-2 жил ба энэ хугацаанд мэргэжлийн суурь, мэргэших хичээл, эрдэм шинжилгээний ажил, магистрын ажил багцуудаас нийт 30-аас багагүй багц цаг судална.
  • Мэргэжлийн магистрын хөтөлбөр нь тухайн хөтөлбөрийн чиглэлийн ажил мэргэжилд бэлтгэхэд чиглэнэ. Цаашид докторын хөтөлбөрт шууд элсэн суралцахгүй, ажил мэргэжлийн нарийвчилсан мэдлэг, ур чадвар, дадал эзэмшүүлэх сургалтын агуулгатай. Суралцах хугацаа 1-2 жил ба энэ хугацаанд мэргэжлийн суурь, мэргэших хичээл, мэргэжлийн дадлага багцуудаас нийт 32-оос багагүй багц цаг судална.
Дэлгэрэнгүй

Докторын сургалт

Докторын хөтөлбөр нь сургалт, шинжлэх ухаан, нийгэм, технологи дамжуулалт, үйлдвэрлэлтэй уялдаа холбоо, түншлэлийг ямар нэг хэлбэрээр агуулсан, тухайн хөтөлбөрөөр олгох мэргэжлийн ерөнхий, тусгай цогц чадамж болон хувь хүний/судлаачийн эзэмших ур чадвар, дадал, төлөвшлийг нарийн тодорхойлсны үндсэн дээр академик мэдлэг, судлаачийн эзэмших чадамжийг олгож чадах хичээл, судалгаа, бие даасан ажлуудын хэлбэрүүдийг агуулсан байна. Докторын зэрэг олгох хөтөлбөр нь мэргэжлийн суурь, мэргэших хичээл, эрдэм шинжилгээний ажил, диссертаци гэсэн бүтэцтэй, нийт 60 багц цаг, суралцах хугацаа 2.5-4 жил байна.

Дэлгэрэнгүй

{{ feedback.message }}

{{ registerForm.registerSeries || "А" }} {{ registerForm.registerSeriesSecond || "А" }}