Доктор

Доктор

Бүртгэлийн мэдээлэл

Бүртгэлийн мэдээлэл

2026-2027, Хаврын улирал

Бүртгэл явагдаж байна
Хүсэлт гаргах

Бүртгүүлэгчдийн анхааралд

  • Бүртгүүлэгч нь бүртгүүлэхээс өмнө Бүртгүүлэгчид тавигдах шаардлага болон Бүрдүүлэх материал хэсэгтэй бүрэн танилцсан байна.
  • Элсэлтийн бүртгэл нь нэгдсэн бүртгэлийн системээр цахим хэлбэрээр явагдана.
  • Бүртгүүлэгч бүртгэлийн хугацаанд багтаан системд шаардлагатай мэдээллийг бүрэн бөглөж, холбогдох бичиг баримтыг хавсаргана. Мөн хөтөлбөр сонгох хэсгээс элсэн суралцах нэг болон хэд хэдэн хөтөлбөрийг сонгож, бүртгэлийн хураамжийг цахимаар төлснөөр бүртгэл баталгаажна. 
  • Бүртгэлээ баталгаажуулсан бүртгүүлэгч сонгосон хөтөлбөр тус бүрийн шалгалтыг хуваарийн дагуу өгнө. Шалгалтыг танхимаар зохион байгуулах бөгөөд бүртгэлээ баталгаажуулаагүй бүртгүүлэгчийг шалгалтад оролцуулахгүй.
  • Шалгалтад оролцохдоо дараах зүйлсийг анхаарна. Үүнд:
    • Шалгалт эхлэхээс өмнө шалгалтад оролцох бэлтгэлээ бүрэн хангасан байна;
    • Хоёр үе шаттай шалгалтын эхний шатанд тэнцсэн бүртгүүлэгчтэй холбогдож, хоёрдугаар шатны шалгалтын мэдээллийг хүргэнэ.
  • Шалгалтад тэнцсэн бүртгүүлэгчдээс хяналтын тоонд багтсан бүртгүүлэгчид элсэх эрх олгоно.
  • Элсэх эрхтэй болсон бүртгүүлэгч системд нэвтэрч, Профайл → Идэвхтэй бүртгэл хэсгээр суралцагч болох бүртгэлээ баталгаажуулна. Хэд хэдэн хөтөлбөрт элсэх эрхтэй болсон тохиолдолд зөвхөн нэг хөтөлбөрт суралцагч болох бүртгэлээ баталгаажуулна.

Бүртгүүлэгчид тавигдах шаардлага

  • Элсэлтийн журамтай танилцсан байх (журамтай энд дарж танилцана уу);
  • Нэгдсэн бүртгэлийн систем ашиглах заавартай танилцсан байх (заавартай энд дарж танилцана уу);
  • Судалгааны магистрын зэрэгтэй иргэн байх;
  • Хууль зүйн сургуулийн докторын хөтөлбөрт элсэх бол Эрх зүйн магистрын зэрэгтэй байх;
  • Боловсролын яамны дээд боловсролын мэдээллийн системд магистрын боловсролын диплом нь бүртгэлтэй байх.

Бүрдүүлэх материал

Бүртгүүлэгч бүртгүүлэхдээ системд шаардлагатай мэдээллийг бүрэн бөглөж, дараах бичиг баримтын эх хувийг сканердаж хавсаргана. Үүнд:

  • Иргэний үнэмлэх эсвэл түүнтэй адилтгах бичиг баримт (ар, өвөр талыг нэг нүүрэнд багтаасан байх);
  • Цээж зураг (сүүлийн 3 сард авахуулсан байх);
  • Бакалаврын болон магистрын боловсролын диплом, хавсралтын хамт (гадаад улсад бакалаврын боловсрол эзэмшсэн бол диплом, хавсралтыг албан ёсоор орчуулж, нотариатаар батлуулсан байх).

 

! Элсэх эрх олгох үед бүртгүүлэгчийн оруулсан мэдээллийг эх бичиг баримттай тулгаж баталгаажуулна.

Хөтөлбөр

№ Индекс Нэр Төрөл Хяналтын тоо Бүртгэлийн хураамж Шалгалтын хуваарь
{{ program.Number }} {{ program.IndexCode }}
{{ program.ProgramName }}
{{ program.SchoolName }}
{{ program.StudyDirection }}
Тайлбар: {{ program.StudyDirectionDescription }}
{{ program.Capacity }} {{ formatFee(program.Fee) }}
Огноо, цаг: {{ schedule.DateTimeText }}
Хичээл: {{ schedule.LessonName }}
Байршил: {{ schedule.Location }}
Хэлбэр: {{ schedule.Type }}
Илэрц олдсонгүй.
{{ resultStart }}-{{ resultEnd }} / {{ filteredPrograms.length }} хөтөлбөр

{{ feedback.message }}

{{ registerForm.registerSeries || "А" }} {{ registerForm.registerSeriesSecond || "А" }}