Бакалавр (орой)

Бакалавр (орой)

Бакалаврын орой хөтөлбөрт зөвхөн бакалаврын зэрэгтэй иргэн хүсэлт гаргах боломжтой.

Бүртгэлийн мэдээлэл

Бүртгэлийн мэдээлэл

Бүртгэл явагдаж дууссан

Бүртгүүлэгчдийн анхааралд

2026-2027 оны намрын улирлын шалгалтыг танхимаар зохион байгуулна.

Шалгалтад анхаарах зүйлс:

  • Шалгалт эхлэх цагаас өмнө шалгалтын бэлэн байдлыг хангасан байна
  • 2 үе шаттай шалгалтын хувьд эхний шалгалтад тэнцсэн бүртгүүлэгчтэй эргэн холбогдож 2 дахь шалгалтын мэдээллийг өгнө.
  • Бүртгэл зөвхөн онлайнаар явах тул бүртгэлээс хоцорсон тохиолдолд шалгалтанд оруулахгүй болохыг анхааруулъя.
  • БШУЯ-ны Боловсролын сургалтын мэдээллийн системд шалгуулагчийн өмнөх боловсролын диплом бүртгэлтэй байх ёстой.
  • Шалгалтанд тэнцсэн бүртгүүлэгчдээс хяналтын тоонд багтаан элсүүлнэ.

  • Оройн хөтөлбөрийн бүртгэл: 06-р сарын 20-ны 08:30-аас 08-р сарын 20-ны 17:30 дуустал цахим хэлбэрээр http://burtgel.num.edu.mn/ хаягаар явагдана.
  • Шаардлагатай бичиг баримтаа бүрэн оруулж, Хөтөлбөр сонгох хэсгээс элсэхийг хүссэн хөтөлбөрөө сонгон бүртгэлийн хураамжаа төлж баталгаажуулна.
  • Бүртгүүлэгч хэдэн ч хөтөлбөрт бүртгүүлэн шалгуулж болох ба элсэлтийн шалгалтандаа тэнцсэн зөвхөн нэг хөтөлбөрт суралцах эрх авна.
  • Бүртгүүлэгч бүртгүүлсэн хөтөлбөрийн тоогоор бүртгэлийн хураамжийг цахимаар төлнө.
  • Шалгалтын хуваарь цэс дэх хуваарийн дагуу ирж /иргэний үнэмлэх түүнтэй адилтгах бичиг баримттай ирэх/ элсэлтийн шалгалт өгнө.

Бүртгүүлэгчид тавигдах шаардлага

  • МУИС-ийн бакалаврын оройн хөтөлбөрт бакалаврын зэрэгтэй иргэнийг элсүүлэх ба Элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ) өгсөн байхыг шаардахгүй.
  • Бүртгүүлэгч нь элсэхийг хүссэн хөтөлбөрт харгалзах элсэлтийн шалгалт өгнө.
  • Бүртгүүлэгч бүртгэлтэй холбоотой төлбөр тооцоог цахим хэлбэрээр хийнэ.
  • Бүртгүүлэгч бүртгүүлэхээс өмнө "МУИС-ийн бакалаврын орой, эчнээ хөтөлбөрт оюутан элсүүлэх журам"-тай танилцах үүрэгтэй.
  • Онлайн төлбөрийн системийг ашиглан бүртгэлийн хураамжийг төлнө. /Заавартай танилцана уу/

Бүрдүүлэх материал

Бүртгүүлэгч нь бүртгэлийн нэгдсэн системд хувийн болон системийн шаардсан бусад мэдээллийг зааврын дагуу бөглөж, дараах бичиг баримтын эх хувийг сканердаж цахим хэлбэрээр хавсаргана.

  • Иргэний үнэмлэх эсвэл түүнтэй адилтгах бичиг баримт, хуулбарын (ар, өвөр тал нэг нүүрэнд) хамт
  • Өмнө нь эзэмшсэн бакалаврын боловсролын диплом, хавсралтын хамт (Гадаадад бакалаврын боловсрол эзэмшсэн бол албан ёсны орчуулга хийлгэн, нотариатаар батлуулсан байх)
  • Цээж зураг (сүүлийн 3 сард авахуулсан, 3x4 хэмжээтэй байх)

Элсэх эрх олгох үед бүртгэлийн мэдээллийг эх бичиг баримтуудтай нь тулгаж баталгаажуулна.

Хөтөлбөр

Хөтөлбөр Хяналтын тоо Бүртгэлийн хураамж Шалгалтын хуваарь
{{ program.Number }}
{{ program.ProgramName }} Дэлгэрэнгүй
{{ program.SchoolName }}
{{ program.Capacity }} {{ formatFee(program.Fee) }}
Хугацаа: {{ schedule.DateTimeText }}
Хичээл: {{ schedule.LessonName }}
Байршил: {{ schedule.Location }}
Хэлбэр: {{ schedule.Type }}
Илэрц олдсонгүй.
{{ resultStart }}-{{ resultEnd }} / {{ filteredPrograms.length }} хөтөлбөр

{{ feedback.message }}

{{ registerForm.registerSeries || "А" }} {{ registerForm.registerSeriesSecond || "А" }}