Бакалавр эчнээ

Бакалавр эчнээ

Удахгүй мэдээлэл оруулна.

Бүртгэлийн мэдээлэл

Бүртгэлийн мэдээлэл

Бүртгэл явагдаж дууссан

Бүртгүүлэгчдийн анхааралд

2026-2027 оны намрын улирлын шалгалтыг танхимаар зохион байгуулна.

АНХААРУУЛГА

"Шилжин суралцах хөтөлбөрийн ЭШ-ын зөрүүгүй, тухайн элссэн жилийн МУИС-ийн тооцоолсон босго оноог давсан байх"

Дээрх шаардлагыг биелүүлээгүй бүртгүүлсэн тохиолдолд шилжилтийн шалгалтад оруулахгүй.

Журмын 10.4-т заасны дагуу БҮРТГЭЛИЙН ХУРААМЖИЙГ БУЦААН ОЛГОХГҮЙГ АНХААРНА УУ!!!

Иймд дээрх шаардлагыг сайтар нягтлаж үзээд бүртгүүлнэ үү!!!

Шалгалтад анхаарах зүйлс:

  • Шалгалт эхлэх цагаас өмнө шалгалтын бэлэн байдлыг хангасан байна
  • 2 үе шаттай шалгалтын хувьд эхний шалгалтад тэнцсэн бүртгүүлэгчтэй эргэн холбогдож 2дах шалгалтын мэдээллийг өгнө.
  • Бүртгэл зөвхөн онлайнаар явах тул бүртгэлээс хоцорсон тохиолдолд шалгалтанд оруулахгүй болохыг анхааруулъя.
  • Шаардлагатай бичиг баримтаа бүрэн оруулж, хөтөлбөр сонгох хэсгээс шилжих хөтөлбөрөө сонгон бүртгэлийн хураамжийг цахимаар төлж баталгаажуулна.
  • Шалгалтад тэнцсэн бүртгүүлэгчдээс хяналтын тоонд багтаан элсүүлнэ.

Бүртгүүлэгчид тавигдах шаардлага

  • Бүртгүүлэгч нь журмын 3, 4, 5-р зүйлийг хангасан оюутан байх.
  • Бүртгүүлэгч бүртгэлтэй холбоотой төлбөр тооцоог зөвхөн цахим хэлбэрээр хийнэ.
  • БЯ-ны Дээд боловсролын мэдээллийн системд бүртгэлтэй оюутныг журамд заасан шалгалтын оноонд үндэслэн хяналтын тоонд багтаан элсүүлнэ.

Бүрдүүлэх материал

  • Бүртгүүлэхдээ бүртгүүлэгч нь бүртгэлийн нэгдсэн систем дэх анкетыг бөглөж, дараах бичиг баримтуудыг оруулна. Үүнд:
    • Иргэний үнэмлэх эсвэл түүнтэй адилтгах баримт бичиг;
    • Суралцаж байгаа сургуулийн суралцагч мөн болохыг баталсан тодорхойлолт;
    • Дүнгийн тодорхойлолт (тухайн сургуулийн сургалтын албаны тэмдэг, албан тушаалтны гарын үсэг, голч дүн, багц цаг бүхий албан бичиг);
    • Бакалаврын түвшний суралцагч бол бүрэн дунд, магистрын түвшний суралцагч бол бакалаврын зэргийн, докторын түвшний суралцагч бол магистрын боловсрол эзэмшсэнийг батлах баримт бичиг;
    • Бакалаврын түвшний суралцагч тухайн сургуульд элсэхдээ өгсөн ЭШ-ын батламж бичиг;
    • Цээж зураг (зургийн шаардлагыг бүртгэлийн нэгдсэн системээс үзэх).
    Шилжих хүсэлт амжилттай болсон үед бүртгэлийн мэдээллийг эх бичиг баримтуудтай нь тулгаж баталгаажуулна.(МУИС-ийн хөтөлбөр хооронд шилжих хүсэлт гаргах бүртгүүлэгчид хамаарахгүй)

    Гадаадын их, дээд сургуулиас бүртгүүлэгчийн дүнгийн тодорхойлолтонд тухайн оюутны цуглуулсан хичээлийн багц цаг, голч оноо, дүнг нь заавал заасан байх шаардлагатай.

Шилжилтийн шалгуур

Бүрэлдэхүүн сургуулийн хөтөлбөрт

  • [Монгол улс] Монгол Улсын Их Сургууль: Сүүлийн 2 жилийн хугацаанд, 1 улирал дараалан суралцсан, 12-оос доошгүй багц цаг цуглуулсан бөгөөд голч оноо нь 2.8-аас доошгүй байх;
  • [Монгол улс] Төрийн өмчит их, дээд сургууль: Сүүлийн 2 жилийн хугацаанд, 1 улирал дараалан суралцсан, 12-оос доошгүй багц цаг цуглуулсан бөгөөд голч оноо нь 3-аас доошгүй байх;
  • [Монгол улс] Хувийн өмчийн их, дээд сургууль: Сүүлийн 2 жилийн хугацаанд, 1 улирал дараалан суралцсан, 12-оос доошгүй багц цаг цуглуулсан бөгөөд голч оноо нь 3-аас доошгүй байх;
  • [Гадаад улс] МУИС-аас дээр эрэмбэтэй их сургууль: Сүүлийн 2 жилийн хугацаанд, 1 улирал дараалан суралцсан, 12-оос доошгүй багц цаг цуглуулсан бөгөөд голч оноо нь 2.5-аас доошгүй байх;
  • [Гадаад улс] МУИС-аас доор эрэмбэтэй их сургууль: Сүүлийн 2 жилийн хугацаанд, 1 улирал дараалан суралцсан, 12-оос доошгүй багц цаг цуглуулсан бөгөөд голч оноо нь 3.2-оос доошгүй байх;

Салбар сургуулийн хөтөлбөрт

  • [Монгол улс] Монгол Улсын Их Сургууль: Сүүлийн 2 жилийн хугацаанд, 1 улирал дараалан суралцсан, 12-оос доошгүй багц цаг цуглуулсан бөгөөд голч оноо нь 2.5-аас доошгүй байх;
  • [Монгол улс] Төрийн өмчит их, дээд сургууль: Сүүлийн 2 жилийн хугацаанд, 1 улирал дараалан суралцсан, 12-оос доошгүй багц цаг цуглуулсан бөгөөд голч оноо нь 2.5-аас доошгүй байх;
  • [Монгол улс] Хувийн өмчийн их, дээд сургууль: Сүүлийн 2 жилийн хугацаанд, 1 улирал дараалан суралцсан, 12-оос доошгүй багц цаг цуглуулсан бөгөөд голч оноо нь 2.5-аас доошгүй байх;
  • [Гадаад улс] МУИС-аас дээр эрэмбэтэй их сургууль: Сүүлийн 2 жилийн хугацаанд, 1 улирал дараалан суралцсан, 12-оос доошгүй багц цаг цуглуулсан бөгөөд голч оноо нь 2.5-аас доошгүй байх;
  • [Гадаад улс] МУИС-аас доор эрэмбэтэй их сургууль: Сүүлийн 2 жилийн хугацаанд, 1 улирал дараалан суралцсан, 12-оос доошгүй багц цаг цуглуулсан бөгөөд голч оноо нь 2.5-аас доошгүй байх;
Шилжилт авч буй хөтөлбөр байхгүй

{{ feedback.message }}

{{ registerForm.registerSeries || "А" }} {{ registerForm.registerSeriesSecond || "А" }}