Бакалавр орой
намар, 2023
Эхлэх огноо: 2023.07.07 08:30
Дуусах огноо: 2023.09.06 20:30
Бүртгүүлэгчдийн анхааралд
2023-2024 оны намрын улирлын шалгалтыг танхимаар зохион байгуулна.
Шалгалтад анхаарах зүйлс:
- Шалгалт эхлэх цагаас өмнө шалгалтын бэлэн байдлыг хангасан байна
- 2 үе шаттай шалгалтын хувьд эхний шалгалтад тэнцсэн бүртгүүлэгчтэй эргэн холбогдож 2дах шалгалтын мэдээллийг өгнө.
- Бүртгэл зөвхөн онлайнаар явах тул бүртгэлээс хоцорсон тохиолдолд шалгалтанд оруулахгүй болохыг анхааруулъя.
- БШУЯ-ны Боловсролын сургалтын мэдээллийн системд шалгуулагчийн өмнөх боловсролын диплом бүртгэлтэй байх ёстой.
- Шалгалтанд тэнцсэн бүртгүүлэгчдээс хяналтын тоонд багтаан элсүүлнэ.
- Оройн хөтөлбөрийн бүртгэл: 06-р сарын 20-ны 08:30-аас 08-р сарын 20-ны 17:30 дуустал цахим хэлбэрээр http://burtgel.num.edu.mn/ хаягаар явагдана.
- Шаардлагатай бичиг баримтаа бүрэн оруулж, Хөтөлбөр сонгох хэсгээс элсэхийг хүссэн хөтөлбөрөө сонгон бүртгэлийн хураамжаа төлж баталгаажуулна.
- Бүртгүүлэгч хэдэн ч хөтөлбөрт бүртгүүлэн шалгуулж болох ба элсэлтийн шалгалтандаа тэнцсэн зөвхөн нэг хөтөлбөрт суралцах эрх авна.
- Бүртгүүлэгч бүртгүүлсэн хөтөлбөрийн тоогоор бүртгэлийн хураамжийг цахимаар төлнө.
- Шалгалтын хуваарь цэс дэх хуваарийн дагуу ирж /иргэний үнэмлэх түүнтэй адилтгах бичиг баримттай ирэх/ элсэлтийн шалгалт өгнө.
Бүртгүүлэгчид тавигдах шаардлага
- МУИС-ийн бакалаврын оройн хөтөлбөрт бакалаврын зэрэгтэй иргэнийг элсүүлэх ба Элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ) өгсөн байхыг шаардахгүй.
- Бүртгүүлэгч нь элсэхийг хүссэн хөтөлбөрт харгалзах элсэлтийн шалгалт өгнө.
- Бүртгүүлэгч бүртгэлтэй холбоотой төлбөр тооцоог цахим хэлбэрээр хийнэ.
- Бүртгүүлэгч бүртгүүлэхээс өмнө "МУИС-ийн бакалаврын орой, эчнээ хөтөлбөрт оюутан элсүүлэх журам"-тай танилцах үүрэгтэй.
- Онлайн төлбөрийн системийг ашиглан бүртгэлийн хураамжийг төлнө. /Заавартай танилцана уу/
Бүрдүүлэх материал
Бүртгүүлэгч нь бүртгэлийн нэгдсэн системд хувийн болон системийн шаардсан бусад мэдээллийг зааврын дагуу бөглөж, дараах бичиг баримтын эх хувийг сканердаж цахим хэлбэрээр хавсаргана.
- Иргэний үнэмлэх эсвэл түүнтэй адилтгах бичиг баримт, хуулбарын (ар, өвөр тал нэг нүүрэнд) хамт
- Өмнө нь эзэмшсэн бакалаврын боловсролын диплом, хавсралтын хамт (Гадаадад бакалаврын боловсрол эзэмшсэн бол албан ёсны орчуулга хийлгэн, нотариатаар батлуулсан байх)
- Цээж зураг (сүүлийн 3 сард авахуулсан, 3x4 хэмжээтэй байх)
Элсэх эрх олгох үед бүртгэлийн мэдээллийг эх бичиг баримтуудтай нь тулгаж баталгаажуулна.
Хуваарь / Чухал өдрүүд
Шалгалтын дэлгэрэнгүй мэдээллийг "Шалгалтын хуваарь" хэсгээс харна уу.
Сургууль | Хөтөлбөр | Хөтөлбөрийн индекс | Түвшин | Төрөл | Хяналтын тоо | Бүртгэлийн хураамж |
---|---|---|---|---|---|---|
Бизнесийн сургууль | Нягтлан бодох бүртгэл | D 041101 | Оройгоор | Бакалавр | 50 | 15000 |
Бизнесийн сургууль | Санхүү | D 041201 | Оройгоор | Бакалавр | 75 | 15000 |
Бизнесийн сургууль | Маркетинг | D 041401 | Оройгоор | Бакалавр | 20 | 15000 |
Бизнесийн сургууль | Худалдаа | D 041601 | Оройгоор | Бакалавр | 20 | 15000 |
Хууль зүйн сургууль | Эрх зүй | D 042101 | Оройгоор | Бакалавр | 60 | 15000 |
Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль | Ойн аж ахуй | D 082101 | Оройгоор | Бакалавр | 60 | 15000 |
Баруун бүсийн сургууль | Гадаад хэлний орчуулга (Англи) | D 023101 | Оройгоор | Бакалавр | 15 | 15000 |
Зүүн бүсийн сургууль | Гадаад хэлний орчуулга (Хятад) | D 023101 | Оройгоор | Бакалавр | 12 | 15000 |
Зүүн бүсийн сургууль | Багш, гадаад хэлний боловсрол (Англи) | D 011409 | Оройгоор | Бакалавр | 12 | 15000 |
Сургууль | Хөтөлбөр | Түвшин | Хичээл | Байршил |
---|---|---|---|---|
Хууль зүйн сургууль | Эрх зүй | Бакалавр | Тест, ёс зүйн ярилцлага | 2023.08.23-ны 11:00 цагаас Хичээлийн байр 2, А танхим, 343 тоот , |
Бизнесийн сургууль | Нягтлан бодох бүртгэл | Бакалавр | Тест | 2023.08.24-ны 14:00 цагаас Хичээлийн байр 4, Лекцийн заал, 221 тоот , |
Бизнесийн сургууль | Санхүү | Бакалавр | Тест | 2023.08.24-ны 14:00 цагаас Хичээлийн байр 4, Лекцийн заал, 221 тоот , |
Бизнесийн сургууль | Маркетинг | Бакалавр | Тест | 2023.08.24-ны 14:00 цагаас Хичээлийн байр 4, Лекцийн заал, 221 тоот , |
Бизнесийн сургууль | Худалдаа | Бакалавр | Тест | 2023.08.24-ны 14:00 цагаас Хичээлийн байр 4, Лекцийн заал, 221 тоот , |
Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль | Ойн аж ахуй | Бакалавр | Бичиг болон ярилцлага | 2023.08.23-ны 16:00 цагаас E-Номын сан, ИТС, 305 тоот , |
Оюутны хөгжлийн бодлогын газар
Багш, оюутны хөгжлийн төв 306 тоот
- 75754400, 77307730 - (1122), (1123)
Дорнод сургууль, Сургалтын алба
- Дорнод аймаг дах салбар сургуулийн байр
- 70584667
Завхан сургууль, Сургалтын алба
- Завхан аймаг дах салбар сургуулийн байр
- 70462398, 70463949
Ховд сургууль, Сургалтын алба
- Ховд аймаг дах салбар сургуулийн байр
- 77006901, 70432500
description Мэдээлэл
Мэдээлэл байхгүй байна.