Шилжилт (Доктор)
хавар, 2025
Эхлэх огноо: 2025.12.11 08:30
Дуусах огноо: 2026.02.04 23:50
Бүртгүүлэгчдийн анхааралд
2025-2026 оны намрын улирлын шилжилтийн шалгалтыг танхимаар зохион байгуулна.
Шалгалтад анхаарах зүйлс:
- Шалгалт эхлэх цагаас өмнө шалгалтын бэлэн байдлыг хангасан байна
- 2 үе шаттай шалгалтын хувьд эхний шалгалтад тэнцсэн бүртгүүлэгчтэй эргэн холбогдож 2дах шалгалтын мэдээллийг өгнө.
- Бүртгэл зөвхөн онлайнаар явах тул бүртгэлээс хоцорсон тохиолдолд шалгалтанд оруулахгүй болохыг анхааруулъя.
- Шаардлагатай бичиг баримтаа бүрэн оруулж, хөтөлбөр сонгох хэсгээс шилжих хөтөлбөрөө сонгон бүртгэлийн хураамжыг цахимаар төлж баталгаажуулна.
- Шалгалтад тэнцсэн бүртгүүлэгчдээс хяналтын тоонд багтаан элсүүлнэ.
Бүртгүүлэгчид тавигдах шаардлага
- Докторын түвшний бүртгүүлэгч нь хүсэлт гаргах улирлын өмнөх 2 жилийн хугацаанд аль нэг улиралд 6-аас багагүй багц цагийн хичээлийг амжилттай судалсан байна.
- Бүрэлдэхүүн сургуульд шилжих бол нийт суралцсан хугацааны голч дүн 2.8-аас дээш байх, салбар сургуульд шилжих бол нийт суралцсан хугацааны голч дүн 2.5 ба түүнээс дээш байна.
- БЯ-ны дээд боловсролын мэдээллийн системд шалгуулагчийн диплом бүртгэлтэй байх.
Бүрдүүлэх материал
Бүртгүүлэхдээ бүртгүүлэгч нь бүртгэлийн нэгдсэн систем дэх анкетыг бөглөж, дараах бичиг баримтуудыг оруулна. Үүнд:
- Иргэний үнэмлэх эсвэл түүнтэй адилтгах баримт бичиг;
- Суралцаж байгаа сургуулийн суралцагч мөн болохыг баталсан тодорхойлолт;
- Дүнгийн тодорхойлолт (тухайн сургуулийн сургалтын албаны тэмдэг, албан тушаалтны гарын үсэг, голч дүн, багц цаг бүхий албан бичиг);
- Бакалаврын түвшний суралцагч бол бүрэн дунд, магистрын түвшний суралцагч бол бакалаврын зэргийн, докторын түвшний суралцагч бол магистрын боловсрол эзэмшсэнийг батлах баримт бичиг;
- Бакалаврын түвшний суралцагч тухайн сургуульд элсэхдээ өгсөн ЭШ-ын батламж бичиг;
- Цээж зураг (зургийн шаардлагыг бүртгэлийн нэгдсэн системээс үзэх).
Шилжих хүсэлт амжилттай болсон үед бүртгэлийн мэдээллийг эх бичиг баримтуудтай нь тулгаж баталгаажуулна.(МУИС-ийн хөтөлбөр хооронд шилжих хүсэлт гаргах бүртгүүлэгчид хамаарахгүй)
Гадаадын их, дээд сургуулиас бүртгүүлэгчийн дүнгийн тодорхойлолтонд тухайн оюутны цуглуулсан хичээлийн багц цаг, голч оноо, дүнг нь заавал заасан байх шаардлагатай.
Хуваарь / Чухал өдрүүд
Шалгалтыг бүртгэл дууссаны дараа 7 хоногт багтаан зохион байгуулна. Шалгалт авах огноо, байр, цагийг "ШАЛГАЛТЫН ХУВААРЬ" хэсгээс харна уу.
| Сургууль | Хөтөлбөр | Хөтөлбөрийн индекс | Хяналтын тоо | Бүртгэлийн хураамж |
|---|---|---|---|---|
| Хүмүүнлэгийн ухааны салбар | Хэл шинжлэл | F 023202 | 5 | 464000 |
| Хүмүүнлэгийн ухааны салбар | Шашин судлал | F 022101 | 5 | 464000 |
| Хүмүүнлэгийн ухааны салбар | Урлаг судлал | F 028801 | 1 | 464000 |
| Хүмүүнлэгийн ухааны салбар | Философи | F 022301 | 5 | 464000 |
| Хүмүүнлэгийн ухааны салбар | Буддын гүн ухаан | F 022302 | 5 | 464000 |
| Хүмүүнлэгийн ухааны салбар | Түүх | F 022201 | 5 | 464000 |
| Хүмүүнлэгийн ухааны салбар | Олон улс, орон судлал | F 022203 | 5 | 464000 |
| Хүмүүнлэгийн ухааны салбар | Гадаад хэл шинжлэл | F 023203 | 5 | 464000 |
| Сургууль | Хөтөлбөр | Хичээл | Байршил |
|---|---|---|---|
| Бизнесийн сургууль | Бизнесийн удирдлага | Мэргэжил, Эссэ | 2026.01.14-ны 11:00 цагаас Хичээлийн байр 4, Анги, 306 тоот , ярилцлага |
| Нийгмийн ухааны салбар | Археологи | Археологийн судлагдахуун | 2026.01.15-ны 10:00 цагаас Хичээлийн байр 2, Хичээлийн танхим, 216 тоот , амаар |
| Хүмүүнлэгийн ухааны салбар | Хэл шинжлэл | Орчин цагийн монгол хэл | 2026.01.13-ны 12:00 цагаас Хичээлийн байр 2, Анги, 310 тоот , амаар, бичгээр |
| Хүмүүнлэгийн ухааны салбар | Шашин судлал | Мэргэжил, Эссэ | 2026.01.14-ны 10:00 цагаас Хичээлийн байр 2, Хичээлийн танхим, 108 тоот , амаар, бичгээр |
| Хүмүүнлэгийн ухааны салбар | Урлаг судлал | Мэргэжил, Эссэ | 2026.01.14-ны 10:00 цагаас Хичээлийн байр 2, Хичээлийн танхим, 108 тоот , амаар, бичгээр |
Шилжилт хариуцсан нэгж
- Багш, оюутны хөгжлийн төв 2 давхарт 215 тоот
- 75754400, 77307730 - (1322), (1342), (1343), (1344)
Зүүн бүсийн сургууль
- Дорнод аймаг дах салбар сургуулийн байр
- 70584667
Завхан дах Бизнес, мэдээллийн технологийн сургууль
- Завхан аймаг дах салбар сургуулийн байр
- 70462398, 70463949
Баруун бүсийн сургууль
- Ховд аймаг дах салбар сургуулийн байр
- 77006901, 70432500
description Мэдээлэл
Мэдээлэл байхгүй байна.