Шилжилт (Бакалавр орой)
намар, 2024
Эхлэх огноо: 2024.07.01 08:30
Дуусах огноо: 2024.07.01 14:05
Бүртгүүлэгчдийн анхааралд
2023-2024 оны хаврын улирлын шилжилтийн шалгалтыг танхимаар зохион байгуулна.
Шалгалтад анхаарах зүйлс:
- Шалгалт эхлэх цагаас өмнө шалгалтын бэлэн байдлыг хангасан байна
- 2 үе шаттай шалгалтын хувьд эхний шалгалтад тэнцсэн бүртгүүлэгчтэй эргэн холбогдож 2дах шалгалтын мэдээллийг өгнө.
- Бүртгэл зөвхөн онлайнаар явах тул бүртгэлээс хоцорсон тохиолдолд шалгалтанд оруулахгүй болохыг анхааруулъя.
- Шаардлагатай бичиг баримтаа бүрэн оруулж, хөтөлбөр сонгох хэсгээс шилжих хөтөлбөрөө сонгон бүртгэлийн хураамжыг цахимаар төлж баталгаажуулна.
- БШУЯ-ны Боловсролын сургалтын мэдээллийн системд шалгуулагчийн диплом бүртгэлтэй байх ёстой.
- Шалгалтанд тэнцсэн бүртгүүлэгчдээс хяналтын тоонд багтаан элсүүлнэ.
Бүртгүүлэгчид тавигдах шаардлага
- Хүсэлт гаргах улирлын өмнөх 2 жилийн хугацаанд нэгээс доошгүй улирал МУИС-ийн оюутан 2.8-аас дээш голч дүнтэй, төрийн болон хувийн их дээд сургуулийн оюутан 3.0-оос дээш голч дүнтэй суралцаж, улиралд 12-оос багагүй багц цаг цуглуулсан байх.
- Суралцаж байгаа хөтөлбөртөө хөнгөлөлттэй нөхцөлөөр, эсвэл аль нэг байгууллагын гэрээний дагуу элсээгүй байх.
- Бүртгүүлэгч бүртгэлтэй холбоотой төлбөр тооцоог цахим хэлбэрээр хийнэ.
Бүрдүүлэх материал
Бүртгүүлэхдээ бүртгэлийн маягтыг бөглөж, дараах бичиг баримтуудын эх хувийг сканнердаж цахим хэлбэрээр хавсаргана.
- Иргэний үнэмлэх эсвэл түүнтэй адилтгах баримт бичиг (МУИС-ийн хөтөлбөр хооронд шилжих хүсэлт гаргах бүртгүүлэгчид хамаарахгүй)
- Суралцаж байгаа сургуулийн суралцагч мөн болохыг баталсан тодорхойлолт (МУИС-ийн хөтөлбөр хооронд шилжих хүсэлт гаргах бүртгүүлэгчид хамаарахгүй)
- Дүнгийн тодорхойлолт (тухайн сургуулийн сургалтын албаны тэмдэг, албан тушаалтны гарын үсэг, голч дүн, багц цаг бүхий албан бичиг бөгөөд МУИС-ийн хөтөлбөр хооронд шилжих хүсэлт гаргах бүртгүүлэгчид хамаарахгүй);
- Бакалаврын түвшний суралцагч бол бүрэн дунд боловсрол эзэмшсэнийг батлах баримт бичиг (МУИС-ийн хөтөлбөр хооронд шилжих хүсэлт гаргах бүртгүүлэгчид хамаарахгүй);
- Цээж зураг (Зургийн шаардлагыг бүртгэлийн системээс үзэх бөгөөд МУИС-ийн хөтөлбөр хооронд шилжих хүсэлт гаргах бүртгүүлэгчид хамаарахгүй).
- Шилжих хүсэлт амжилттай болсон үед бүртгэлийн мэдээллийг эх бичиг баримтуудтай нь тулгаж баталгаажуулна. (МУИС-ийн хөтөлбөр хооронд шилжих хүсэлт гаргах бүртгүүлэгчид хамаарахгүй)
Хуваарь / Чухал өдрүүд
Шалгалтыг бүртгэл дууссаны дараа 7 хоногт багтаан зохион байгуулна. Шалгалт авах огноо, байр, цагийг ШАЛГАЛТЫН ХУВААРЬ хэсгээс харна уу.
Хөтөлбөрийн мэдээлэл оруулаагүй байна.
Шалгалтын мэдээлэл оруулаагүй байна.
Шилжилт хариуцсан нэгж: СХЧББГ-ын бүртгэл, дүн шинжилгээний төв
- Багш оюутны хөгжлийн төв 2 давхарт 215 тоот
- 75754400, 77307730 -(1126), (1127)
Завхан сургууль
- Завхан аймаг дах салбар сургуулийн байр
- 70462398, 70463949
description Мэдээлэл
Мэдээлэл байхгүй байна.