Шилжилт (Доктор)
хавар, 2024
Эхлэх огноо: 2024.12.17 08:30
Дуусах огноо: 2025.02.10 12:30
Бүртгүүлэгчдийн анхааралд
2024-2025 оны хаврын улирлын шилжилтийн шалгалтыг танхимаар зохион байгуулна.
Шалгалтад анхаарах зүйлс:
- Шалгалт эхлэх цагаас өмнө шалгалтын бэлэн байдлыг хангасан байна
- 2 үе шаттай шалгалтын хувьд эхний шалгалтад тэнцсэн бүртгүүлэгчтэй эргэн холбогдож 2дах шалгалтын мэдээллийг өгнө.
- Бүртгэл зөвхөн онлайнаар явах тул бүртгэлээс хоцорсон тохиолдолд шалгалтанд оруулахгүй болохыг анхааруулъя.
- Шаардлагатай бичиг баримтаа бүрэн оруулж, хөтөлбөр сонгох хэсгээс шилжих хөтөлбөрөө сонгон бүртгэлийн хураамжыг цахимаар төлж баталгаажуулна.
- Шалгалтад тэнцсэн бүртгүүлэгчдээс хяналтын тоонд багтаан элсүүлнэ.
Бүртгүүлэгчид тавигдах шаардлага
- Докторын түвшний бүртгүүлэгч нь хүсэлт гаргах улирлын өмнөх 2 жилийн хугацаанд аль нэг улиралд 6-аас багагүй багц цагийн хичээлийг амжилттай судалсан байна.
- Бүрэлдэхүүн сургуульд шилжих бол нийт суралцсан хугацааны голч дүн 2.8-аас дээш байх, салбар сургуульд шилжих бол нийт суралцсан хугацааны голч дүн 2.5 ба түүнээс дээш байна.
- БЯ-ны дээд боловсролын мэдээллийн системд шалгуулагчийн диплом бүртгэлтэй байх.
Бүрдүүлэх материал
Бүртгүүлэхдээ бүртгүүлэгч нь бүртгэлийн нэгдсэн систем дэх анкетыг бөглөж, дараах бичиг баримтуудыг оруулна. Үүнд:
- Иргэний үнэмлэх эсвэл түүнтэй адилтгах баримт бичиг;
- Суралцаж байгаа сургуулийн суралцагч мөн болохыг баталсан тодорхойлолт;
- Дүнгийн тодорхойлолт (тухайн сургуулийн сургалтын албаны тэмдэг, албан тушаалтны гарын үсэг, голч дүн, багц цаг бүхий албан бичиг);
- Бакалаврын түвшний суралцагч бол бүрэн дунд, магистрын түвшний суралцагч бол бакалаврын зэргийн, докторын түвшний суралцагч бол магистрын боловсрол эзэмшсэнийг батлах баримт бичиг;
- Бакалаврын түвшний суралцагч тухайн сургуульд элсэхдээ өгсөн ЭШ-ын батламж бичиг;
- Цээж зураг (зургийн шаардлагыг бүртгэлийн нэгдсэн системээс үзэх).
Шилжих хүсэлт амжилттай болсон үед бүртгэлийн мэдээллийг эх бичиг баримтуудтай нь тулгаж баталгаажуулна.(МУИС-ийн хөтөлбөр хооронд шилжих хүсэлт гаргах бүртгүүлэгчид хамаарахгүй)
Гадаадын их, дээд сургуулиас бүртгүүлэгчийн дүнгийн тодорхойлолтонд тухайн оюутны цуглуулсан хичээлийн багц цаг, голч оноо, дүнг нь заавал заасан байх шаардлагатай.
Хуваарь / Чухал өдрүүд
Шалгалтыг бүртгэл дууссаны дараа 7 хоногт багтаан зохион байгуулна. Шалгалт авах огноо, байр, цагийг "ШАЛГАЛТЫН ХУВААРЬ" хэсгээс харна уу.
Сургууль | Хөтөлбөр | Хөтөлбөрийн индекс | Түвшин | Төрөл | Хяналтын тоо | Бүртгэлийн хураамж |
---|---|---|---|---|---|---|
Баруун бүсийн сургууль | Боловсрол судлал | F 011101 | Өдрийн сургалт | Доктор | 3 | 247500 |
Баруун бүсийн сургууль | Түүх | F 022201 | Өдрийн сургалт | Доктор | 3 | 247500 |
Баруун бүсийн сургууль | Утга зохиол судлал | F 023204 | Өдрийн сургалт | Доктор | 3 | 247500 |
Баруун бүсийн сургууль | Биологи | F 051101 | Өдрийн сургалт | Доктор | 3 | 247500 |
Баруун бүсийн сургууль | Хими | F 053101 | Өдрийн сургалт | Доктор | 3 | 247500 |
Баруун бүсийн сургууль | Газарзүй | F 053203 | Өдрийн сургалт | Доктор | 3 | 247500 |
Зүүн бүсийн сургууль | Бизнесийн удирдлага | F 04130101 | Өдрийн сургалт | Доктор | 3 | 457820 |
Зүүн бүсийн сургууль | Боловсрол судлал | F 011101 | Өдрийн сургалт | Доктор | 3 | 457820 |
Сургууль | Хөтөлбөр | Түвшин | Хичээл | Байршил |
---|---|---|---|---|
Хууль зүйн сургууль | Эрх зүй | Доктор | Бичиг болон ярилцлага | 2025.01.14-ны 12:00 цагаас Хичээлийн төв байр, Лекцийн заал, 301 тоот , |
Мэдээллийн технологи, электроникийн сургууль | Мэдээллийн технологи | Доктор | Бичгээр-Эссэ, ярилцлага | 2025.01.16-ны 10:00 цагаас Хичээлийн байр 8, , 204 тоот , |
Мэдээллийн технологи, электроникийн сургууль | Компьютерын ухаан | Доктор | Бичиг болон ярилцлага | 2025.01.16-ны 10:00 цагаас Хичээлийн байр 8, , 204 тоот , |
Шилжилт хариуцсан нэгж
- Багш, оюутны хөгжлийн төв 2 давхарт 215 тоот
- 75754400, 77307730 - (1322), (1342), (1343), (1344)
Зүүн бүсийн сургууль
- Дорнод аймаг дах салбар сургуулийн байр
- 70584667
Завхан дах Бизнес, мэдээллийн технологийн сургууль
- Завхан аймаг дах салбар сургуулийн байр
- 70462398, 70463949
Баруун бүсийн сургууль
- Ховд аймаг дах салбар сургуулийн байр
- 77006901, 70432500
description Мэдээлэл
Мэдээлэл байхгүй байна.