Шилжилт (Бакалавр орой)
хавар, 2022
Эхлэх огноо: 2022.12.15 08:30
Дуусах огноо: 2023.01.15 17:30
Бүртгүүлэгчдийн анхааралд
2023-2024 оны хаврын улирлын шилжилтийн шалгалтыг танхимаар зохион байгуулна.
Шалгалтад анхаарах зүйлс:
- Шалгалт эхлэх цагаас өмнө шалгалтын бэлэн байдлыг хангасан байна
 - 2 үе шаттай шалгалтын хувьд эхний шалгалтад тэнцсэн бүртгүүлэгчтэй эргэн холбогдож 2дах шалгалтын мэдээллийг өгнө.
 - Бүртгэл зөвхөн онлайнаар явах тул бүртгэлээс хоцорсон тохиолдолд шалгалтанд оруулахгүй болохыг анхааруулъя.
 - Шаардлагатай бичиг баримтаа бүрэн оруулж, хөтөлбөр сонгох хэсгээс шилжих хөтөлбөрөө сонгон бүртгэлийн хураамжыг цахимаар төлж баталгаажуулна.
 - БШУЯ-ны Боловсролын сургалтын мэдээллийн системд шалгуулагчийн диплом бүртгэлтэй байх ёстой.
 - Шалгалтанд тэнцсэн бүртгүүлэгчдээс хяналтын тоонд багтаан элсүүлнэ.
 
Бүртгүүлэгчид тавигдах шаардлага
- Хүсэлт гаргах улирлын өмнөх 2 жилийн хугацаанд нэгээс доошгүй улирал МУИС-ийн оюутан 2.8-аас дээш голч дүнтэй, төрийн болон хувийн их дээд сургуулийн оюутан 3.0-оос дээш голч дүнтэй суралцаж, улиралд 12-оос багагүй багц цаг цуглуулсан байх.
 - Суралцаж байгаа хөтөлбөртөө хөнгөлөлттэй нөхцөлөөр, эсвэл аль нэг байгууллагын гэрээний дагуу элсээгүй байх.
 - Бүртгүүлэгч бүртгэлтэй холбоотой төлбөр тооцоог цахим хэлбэрээр хийнэ.
 
Бүрдүүлэх материал
Бүртгүүлэхдээ бүртгэлийн маягтыг бөглөж, дараах бичиг баримтуудын эх хувийг сканнердаж цахим хэлбэрээр хавсаргана.
- Иргэний үнэмлэх эсвэл түүнтэй адилтгах баримт бичиг (МУИС-ийн хөтөлбөр хооронд шилжих хүсэлт гаргах бүртгүүлэгчид хамаарахгүй)
 - Суралцаж байгаа сургуулийн суралцагч мөн болохыг баталсан тодорхойлолт (МУИС-ийн хөтөлбөр хооронд шилжих хүсэлт гаргах бүртгүүлэгчид хамаарахгүй)
 - Дүнгийн тодорхойлолт (тухайн сургуулийн сургалтын албаны тэмдэг, албан тушаалтны гарын үсэг, голч дүн, багц цаг бүхий албан бичиг бөгөөд МУИС-ийн хөтөлбөр хооронд шилжих хүсэлт гаргах бүртгүүлэгчид хамаарахгүй);
 - Бакалаврын түвшний суралцагч бол бүрэн дунд боловсрол эзэмшсэнийг батлах баримт бичиг (МУИС-ийн хөтөлбөр хооронд шилжих хүсэлт гаргах бүртгүүлэгчид хамаарахгүй);
 - Цээж зураг (Зургийн шаардлагыг бүртгэлийн системээс үзэх бөгөөд МУИС-ийн хөтөлбөр хооронд шилжих хүсэлт гаргах бүртгүүлэгчид хамаарахгүй).
 - Шилжих хүсэлт амжилттай болсон үед бүртгэлийн мэдээллийг эх бичиг баримтуудтай нь тулгаж баталгаажуулна. (МУИС-ийн хөтөлбөр хооронд шилжих хүсэлт гаргах бүртгүүлэгчид хамаарахгүй)
 
Хуваарь / Чухал өдрүүд
Шалгалтыг бүртгэл дууссаны дараа 7 хоногт багтаан зохион байгуулна. Шалгалт авах огноо, байр, цагийг ШАЛГАЛТЫН ХУВААРЬ хэсгээс харна уу.
| Сургууль | Хөтөлбөр | Хөтөлбөрийн индекс | Хяналтын тоо | Бүртгэлийн хураамж | 
|---|---|---|---|---|
| Бизнесийн сургууль | Нягтлан бодох бүртгэл | D 041101 | 5 | 98600 | 
| Бизнесийн сургууль | Санхүү | D 041201 | 10 | 98600 | 
| Баруун бүсийн сургууль | Гадаад хэлний орчуулга (Англи) | D 023101 | 5 | 72000 | 
| Сургууль | Хөтөлбөр | Хичээл | Байршил | 
|---|---|---|---|
| Бизнесийн сургууль | Нягтлан бодох бүртгэл | Тест, ярилцлага | 2023.01.17-ны 14:00 цагаас Хичээлийн байр 4, Лекцийн заал, 221 тоот , | 
| Бизнесийн сургууль | Санхүү | Тест, ярилцлага | 2023.01.17-ны 14:00 цагаас Хичээлийн байр 4, Лекцийн заал, 221 тоот , | 
| Баруун бүсийн сургууль | Гадаад хэлний орчуулга (Англи) | Бичиг болон аман шалгалт | 2023.01.19-ны 11:00 цагаас Ховд сургууль, 1 байр 313 тоот | 
Шилжилт хариуцсан нэгж: СХЧББГ-ын бүртгэл, дүн шинжилгээний төв
- Багш оюутны хөгжлийн төв 2 давхарт 215 тоот
 - 75754400, 77307730 -(1126), (1127)
 
Завхан сургууль
- Завхан аймаг дах салбар сургуулийн байр
 - 70462398, 70463949
 
description Мэдээлэл
Мэдээлэл байхгүй байна.