Бакалавр өдөр (Бакалаврын зэрэгтэй иргэн)
хавар, 2025
Эхлэх огноо: 2025.12.13 09:00
Дуусах огноо: 2025.12.15 12:00
Бүртгүүлэгчдийн анхааралд
- Элсэлтийн бүртгэлийг зөвхөн цахим хэлбэрээр https://burtgel.num.edu.mn/ хаягаар бүртгэнэ.
- Бакалаврын зэрэгтэй иргэнийг бакалаврын өдрийн хөтөлбөрт элсүүлэх бүртгэл 2025 оны 05-р сарын 01-ний өдрийн 09:00 цагт нээж, 06-р сарын 03-ны өдрийн 12:00 хүртэл явагдана.
- Шаардлагатай бичиг баримтаа бүрэн оруулж, Хөтөлбөр сонгох хэсгээс элсэхийг хүссэн хөтөлбөрөө сонгон бүртгэлийн хураамжаа төлж баталгаажуулна.
- Элсэх эрх олгох үйл ажиллагааг 2025 оны 06 дугаар сарын 18-ны дотор зохион байгуулна.
- Хяналтын тоонд багтсан бүртгүүлэгч бүрэлдэхүүн/салбар сургуулийн ерөнхий суурь хөтөлбөрийн 1 багц цагийн төлбөрийг төлж элсэх эрхээ баталгаажуулна. Элсэх эрхээ цуцлах тохиолдолд төлбөрийг буцаан олгохгүй.
- Элсэгч нь 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 15:00 цаг хүртэл https://burtgel.num.edu.mn бүртгэлийн Нэгдсэн системээр нэвтэрч “МУИС-д суралцагч суралцуулах гэрээ”-г зөвшөөрсөн эсэхээ баталгаажуулж, цахим хэлбэрээр бүртгүүлж, оюутан болох хүсэлт илгээж, оюутны хувийн дугаар, нууц үг авна. Бүртгүүлээгүй тохиолдолд ордола эрхээсээ татгалзсан гэж үзнэ.
Бүртгүүлэгчид тавигдах шаардлага
- Бүртгүүлэгч бүртгүүлэхээс өмнө "Бакалаврын өдрийн хөтөлбөрт 2025-2026 оны хичээлийн жилийн намрын улиралд оюутан элсүүлэх журам"-тай танилцах үүрэгтэй.
- Бүртгүүлэгч бүртгэлтэй холбоотой төлбөр тооцоог зөвхөн цахим хэлбэрээр хийнэ.
- Бакалаврын өдрийн хөтөлбөрт ЭЕШ-гүй элсэх тохиолдолд заавал өмнө нь бакалаврын зэрэг эзэмшсэн байх шаардлагатай.
Бүрдүүлэх материал
Бүртгүүлэхдээ бүртгэлийн анкет (тухайн үед тусгай маягтаар бүртгэнэ)-ыг бөглөж, дараах бичиг баримтуудын эх хувийг сканердаж цахим хэлбэрээр хавсаргана. Элсэх эрх олгох үед бүртгэлийн мэдээллийг эх бичиг баримтуудтай нь тулгаж баталгаажуулна.
- Иргэний үнэмлэх эсвэл түүнтэй адилтгах баримт бичиг, хуулбарын (ар, өвөр тал нэг нүүрэнд) хамт
- Өмнө эзэмшсэн бакалаврын боловсролын диплом, хавсралтын хамт (гадаад хэл дээр бол Монгол хэлээр орчуулан нотариатаар гэрчлүүлсэн байна)
- Цээж зураг (сүүлийн 3 сард авахуулсан, 3x4 хэмжээтэй байх)
- Банкны цахим төлбөрийн системээр бүртгэл, шалгалтын хураамж төлнө (Голомт банк, Хаан банкны төгрөгийн цахим гүйлгээ хийдэг, өөрийн эзэмшдэг эсвэл өөр эзэмшигчийн (эзэмшигчийн зөвшөөрлөөр) картаар төлбөр хийх боломжтой. Мөн банкны салбарт очиж гүйлгээ хийх боломжтой бөгөөд гүйлгээний утга дээр Регистрийн дугаар болон холбогдох мэдээллээ оруулж шилжүүлэх ёстойг анхаарна уу)
Хуваарь / Чухал өдрүүд
Шалгалтын хуваарийг бүртгэл хаасны дараа гаргана.
| Сургууль | Хөтөлбөр | Хөтөлбөрийн индекс | Хяналтын тоо | Бүртгэлийн хураамж |
|---|
Сургалт, хөтөлбөр чанарын баталгаажуулалтын газар
Элсэлт хариуцсан мэргэжилтнүүд
Багш, оюутны хөгжлийн төв, 302 тоот
- 75754400, 77307730 - (1122), (1124)
Завхан аймаг дахь МУИС-ийн Бизнес, мэдээллийн технологийн сургууль, Сургалт, оюутны алба
- Завхан аймаг дах салбар сургуулийн байр
- 70462398, 70463949
МУИС-ийн Зүүн бүсийн сургууль, Бакалаврын хөтөлбөрийн нэгж
- Дорнод аймаг дах салбар сургуулийн байр
- 70584667
МУИС-ийн Баруун сургууль, Сургалтын нэгдсэн алба
- Ховд аймаг дах салбар сургуулийн байр
- 77006903
description Мэдээлэл
Мэдээлэл байхгүй байна.