Шилжилт (Бакалавр эчнээ)
хавар, 2023
Эхлэх огноо: 2023.12.15 08:30
Дуусах огноо: 2024.01.15 17:30
Бүртгүүлэгчдийн анхааралд
2023-2024 оны хаврын улирлын шилжилтийн шалгалтыг танхимаар зохион байгуулна.
- Шалгалт эхлэх цагаас өмнө шалгалтын бэлэн байдлыг хангасан байна
- 2 үе шаттай шалгалтын хувьд эхний шалгалтад тэнцсэн бүртгүүлэгчтэй эргэн холбогдож 2дах шалгалтын мэдээллийг өгнө.
- Бүртгэл зөвхөн онлайнаар явах тул бүртгэлээс хоцорсон тохиолдолд шалгалтанд оруулахгүй болохыг анхааруулъя.
- Шаардлагатай бичиг баримтаа бүрэн оруулж, хөтөлбөр сонгох хэсгээс шилжих хөтөлбөрөө сонгон бүртгэлийн хураамжыг цахимаар төлж баталгаажуулна.
- БШУЯ-ны Боловсролын сургалтын мэдээллийн системд шалгуулагчийн диплом бүртгэлтэй байх ёстой.
- Шалгалтанд тэнцсэн бүртгүүлэгчдээс хяналтын тоонд багтаан элсүүлнэ.
Бүртгүүлэгчид тавигдах шаардлага
- Хүсэлт гаргах улирлын өмнөх 2 жилийн хугацаанд нэгээс доошгүй улирал МУИС-ийн оюутан 2.8-аас дээш голч дүнтэй, төрийн болон хувийн их дээд сургуулийн оюутан 3.0-оос дээш голч дүнтэй суралцаж, улиралд 12-оос багагүй багц цаг цуглуулсан байх.
- Суралцаж байгаа хөтөлбөртөө хөнгөлөлттэй нөхцөлөөр, эсвэл аль нэг байгууллагын гэрээний дагуу элсээгүй байх.
- Бүртгүүлэгч бүртгэлтэй холбоотой төлбөр тооцоог цахим хэлбэрээр хийнэ.
Бүрдүүлэх материал
- Бүртгүүлэхдээ бүртгэлийн маягтыг бөглөж, дараах бичиг баримтуудын эх хувийг сканнердаж цахим хэлбэрээр хавсаргана.
- Иргэний үнэмлэх эсвэл түүнтэй адилтгах баримт бичиг (МУИС-ийн хөтөлбөр хооронд шилжих хүсэлт гаргах бүртгүүлэгчид хамаарахгүй)
- Суралцаж байгаа сургуулийн суралцагч мөн болохыг баталсан тодорхойлолт (МУИС-ийн хөтөлбөр хооронд шилжих хүсэлт гаргах бүртгүүлэгчид хамаарахгүй)
- Дүнгийн тодорхойлолт (тухайн сургуулийн сургалтын албаны тэмдэг, албан тушаалтны гарын үсэг, голч дүн, багц цаг бүхий албан бичиг бөгөөд МУИС-ийн хөтөлбөр хооронд шилжих хүсэлт гаргах бүртгүүлэгчид хамаарахгүй);
- Бакалаврын түвшний суралцагч бол бүрэн дунд боловсрол эзэмшсэнийг батлах баримт бичиг (МУИС-ийн хөтөлбөр хооронд шилжих хүсэлт гаргах бүртгүүлэгчид хамаарахгүй);
- Цээж зураг (Зургийн шаардлагыг бүртгэлийн системээс үзэх бөгөөд МУИС-ийн хөтөлбөр хооронд шилжих хүсэлт гаргах бүртгүүлэгчид хамаарахгүй).
- Шилжих хүсэлт амжилттай болсон үед бүртгэлийн мэдээллийг эх бичиг баримтуудтай нь тулгаж баталгаажуулна. (МУИС-ийн хөтөлбөр хооронд шилжих хүсэлт гаргах бүртгүүлэгчид хамаарахгүй)
Хуваарь / Чухал өдрүүд
Шалгалтыг бүртгэл дууссаны дараа 7 хоногт багтаан зохион байгуулна. Шалгалт авах огноо, байр, цагийг ШАЛГАЛТЫН ХУВААРЬ хэсгээс харна уу.
Сургууль | Хөтөлбөр | Хөтөлбөрийн индекс | Түвшин | Төрөл | Хяналтын тоо | Бүртгэлийн хураамж |
---|---|---|---|---|---|---|
Бизнесийн сургууль | Худалдаа | D 041601 | Эчнээ | Бакалавр | 5 | 142800 |
Баруун бүсийн сургууль | Нягтлан бодох бүртгэл | D 041101 | Эчнээ | Бакалавр | 2 | 94500 |
Баруун бүсийн сургууль | Эрх зүй | D 042101 | Эчнээ | Бакалавр | 2 | 94500 |
Зүүн бүсийн сургууль | Багш, сургуулийн өмнөх насны боловсрол | D 011201 | Эчнээ | Бакалавр | 5 | 86600 |
Зүүн бүсийн сургууль | Нягтлан бодох бүртгэл | D 041101 | Эчнээ | Бакалавр | 5 | 86600 |
Зүүн бүсийн сургууль | Багш, бага ангийн боловсрол | D 011301 | Эчнээ | Бакалавр | 5 | 86600 |
Шалгалтын мэдээлэл оруулаагүй байна.
СХЧББГ-ын Бүртгэл дүн шинжилгээний төв
Багш оюутны хөгжлийн төв 2 давхарт 215 тоот
- 75754400, 77307730 - (1126), (1127)
Завхан сургууль
- Завхан аймаг дах салбар сургуулийн байр
- 70462398, 70463949
description Мэдээлэл
Мэдээлэл байхгүй байна.