Бакалавр эчнээ
хавар, 2023
Эхлэх огноо: 2024.01.23 11:00
Дуусах огноо: 2024.01.25 17:30
Бүртгүүлэгчдийн анхааралд
2024-2025 оны хаврын улирлын Бакалаврын эчнээ хөтөлбөрийн шалгалтыг танхимаар зохион байгуулна.
Шалгалтад анхаарах зүйлс:
- Шалгалт эхлэх цагаас өмнө шалгалтын бэлэн байдлыг хангасан байна
- 2 үе шаттай шалгалтын хувьд эхний шалгалтад тэнцсэн бүртгүүлэгчтэй эргэн холбогдож 2дах шалгалтын мэдээллийг өгнө.
- Бүртгэл зөвхөн онлайнаар явах тул бүртгэлээс хоцорсон тохиолдолд шалгалтанд оруулахгүй болохыг анхааруулъя.
- Шаардлагатай бичиг баримтаа бүрэн оруулж, хөтөлбөр сонгох хэсгээс шилжих хөтөлбөрөө сонгон бүртгэлийн хураамжыг цахимаар төлж баталгаажуулна.
- БШУЯ-ны Боловсролын сургалтын мэдээллийн системд шалгуулагчийн диплом бүртгэлтэй байх ёстой.
- Шалгалтанд тэнцсэн бүртгүүлэгчдээс хяналтын тоонд багтаан элсүүлнэ.
- Эчнээ хөтөлбөрийн бүртгэл: 07-р сарын 20-ны 08:30-аас 09-р сарын 20-ны 17:30 дуустал цахим хэлбэрээр http://burtgel.num.edu.mn/ хаягаар явагдана.
- Завхан сургуулийн эчнээгийн хөтөлбөрийн бүртгэл: Нэг жилд 2 удаа элсэлт авах ба хаврын улиралд 01-р сарын 23-ны 08:30-аас 01-р сарын 25-ны 17:30 дуустал тус тус бүртгэнэ.
- Шаардлагатай бичиг баримтаа бүрэн оруулж, Хөтөлбөр сонгох хэсгээс элсэхийг хүссэн хөтөлбөрөө сонгон бүртгэлийн хураамжаа төлж баталгаажуулна.
- Бүртгүүлэгч хэдэн ч хөтөлбөрт бүртгүүлэн шалгуулж болох ба элсэлтийн шалгалтандаа тэнцсэн зөвхөн нэг хөтөлбөрт суралцах эрх авна.
- Бүртгүүлэгч бүртгүүлсэн хөтөлбөрийн тоогоор бүртгэлийн хураамжийг цахимаар төлнө.
- Бүртгэлийн хураамжаа төлөөгүй бүртгүүлэгч шалгалтанд орох боломжгүй.
- Шалгалтын хуваарь цэс дэх хуваарийн дагуу ирж /иргэний үнэмлэх түүнтэй адилтгах бичиг баримттай ирэх/ элсэлтийн шалгалт өгнө.
Бүртгүүлэгчид тавигдах шаардлага
- МУИС-ийн бакалаврын оройн хөтөлбөрт бакалаврын зэрэгтэй иргэнийг элсүүлэх ба Элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ) өгсөн байхыг шаардахгүй.
- Бүртгүүлэгч нь элсэхийг хүссэн хөтөлбөрт харгалзах элсэлтийн шалгалт өгнө.
- Бүртгүүлэгч бүртгэлтэй холбоотой төлбөр тооцоог цахим хэлбэрээр хийнэ.
- Өмнө нь эзэмшсэн бакалаврын боловсролын диплом нь БСШУСЯ-ны Боловсролын сургалтын мэдээллийн системд бүртгэгдсэн байх.
- Бүртгүүлэгч бүртгүүлэхээс өмнө "МУИС-ийн бакалаврын орой, эчнээ хөтөлбөрт оюутан элсүүлэх журам"-тай танилцах үүрэгтэй.
Онлайн төлбөрийн системийг ашиглан бүртгэлийн хураамжийг төлнө. /Заавартай танилцана уу/
Бүрдүүлэх материал
Бүртгүүлэгч нь бүртгэлийн нэгдсэн системд хувийн болон системийн шаардсан бусад мэдээллийг зааврын дагуу бөглөж, дараах бичиг баримтын эх хувийг сканердаж цахим хэлбэрээр хавсаргана.
- Иргэний үнэмлэх эсвэл түүнтэй адилтгах бичиг баримт, хуулбарын (ар, өвөр тал нэг нүүрэнд) хамт
- Өмнө нь эзэмшсэн бакалаврын боловсролын диплом, хавсралтын хамт (Гадаадад бакалаврын боловсрол эзэмшсэн бол албан ёсны орчуулга хийлгэн, нотариатаар батлуулсан байх)
- Цээж зураг (сүүлийн 3 сард авахуулсан, 3x4 хэмжээтэй байх)
Элсэх эрх олгох үед бүртгэлийн мэдээллийг эх бичиг баримтуудтай нь тулгаж баталгаажуулна.
Хуваарь / Чухал өдрүүд
Шалгалтын дэлгэрэнгүй мэдээллийг "Шалгалтын хуваарь" хэсгээс харна уу.
Сургууль | Хөтөлбөр | Хөтөлбөрийн индекс | Түвшин | Төрөл | Хяналтын тоо | Бүртгэлийн хураамж |
---|---|---|---|---|---|---|
Завхан аймаг дахь Бизнес, мэдээллийн технологийн сургууль | Нягтлан бодох бүртгэл | D 041101 | Эчнээ | Бакалавр | 10 | 18000 |
Завхан аймаг дахь Бизнес, мэдээллийн технологийн сургууль | Санхүү | D 041201 | Эчнээ | Бакалавр | 10 | 18000 |
Сургууль | Хөтөлбөр | Түвшин | Хичээл | Байршил |
---|---|---|---|---|
Завхан аймаг дахь Бизнес, мэдээллийн технологийн сургууль | Нягтлан бодох бүртгэл | Бакалавр | Бичиг болон ярилцлага | 2024.01.30-ны 10:00 цагаас Завхан сургуулийн хичээлийн байр, Алсын зайн сургалтын төв, 102 тоот , |
Завхан аймаг дахь Бизнес, мэдээллийн технологийн сургууль | Санхүү | Бакалавр | Бичиг болон ярилцлага | 2024.01.30-ны 10:00 цагаас Завхан сургуулийн хичээлийн байр, Алсын зайн сургалтын төв, 102 тоот , |
Оюутны хөгжлийн бодлогын газар
- Багш оюутны хөгжлийн төв 3 давхар, 306 тоот
- 75754400, 77307730 - (1122), (1123)
Зүүн бүсийн сургууль, Сургалтын алба
- Дорнод аймаг дах салбар сургуулийн байр
- 70584667
Завхан аймаг дахь МУИС-ийн Бизнес, Мэдээллийн технологийн сургууль, Сургалтын алба
- Завхан аймаг дах салбар сургуулийн байр
- 70462398, 70463949
Баруун бүсийн сургууль, Сургалтын алба
- Ховд аймаг дах салбар сургуулийн байр
- 77006901, 70432500
description Мэдээлэл
Мэдээлэл байхгүй байна.