Бакалавр хоёрдогч
намар, 2024
Эхлэх огноо: 2024.06.20 12:00
Дуусах огноо: 2024.08.20 17:30
Бүртгүүлэгчдийн анхааралд
2025-2026 оны наврын улирлын Бакалаврын хоёрдогч (Орой) хөтөлбөрийн шалгалтыг танхимаар зохион байгуулна.
Шалгалтад анхаарах зүйлс:
- Шалгалт эхлэх цагаас өмнө шалгалтын бэлэн байдлыг хангасан байна
 - 2 үе шаттай шалгалтын хувьд эхний шалгалтад тэнцсэн бүртгүүлэгчтэй эргэн холбогдож 2дах шалгалтын мэдээллийг өгнө.
 - Бүртгэл зөвхөн онлайнаар явах тул бүртгэлээс хоцорсон тохиолдолд шалгалтанд оруулахгүй болохыг анхааруулъя.
 - Шаардлагатай бичиг баримтаа бүрэн оруулж, хөтөлбөр сонгох хэсгээс шилжих хөтөлбөрөө сонгон бүртгэлийн хураамжыг цахимаар төлж баталгаажуулна.
 - БШУЯ-ны Боловсролын сургалтын мэдээллийн системд шалгуулагчийн диплом бүртгэлтэй байх ёстой.
 - Шалгалтанд тэнцсэн бүртгүүлэгчдээс хяналтын тоонд багтаан элсүүлнэ.
 
- Бүртгэл: 06-р сарын 20-ны 12:00-аас 08-р сарын 20-ны 17:30 дуустал цахим хэлбэрээр http://burtgel.num.edu.mn/ хаягаар явагдана.
 - Шаардлагатай бичиг баримтаа бүрэн оруулж, Хөтөлбөр сонгох хэсгээс элсэхийг хүссэн хөтөлбөрөө сонгон бүртгэлийн хураамжаа төлж баталгаажуулна.
 - Бүртгүүлэгч хэдэн ч хөтөлбөрт бүртгүүлэн шалгуулж болох ба элсэлтийн шалгалтандаа тэнцсэн зөвхөн нэг хөтөлбөрт суралцах эрх авна.
 - Бүртгүүлэгч бүртгүүлсэн хөтөлбөрийн тоогоор бүртгэлийн хураамжийг цахимаар төлнө.
 - Бүртгэлийн хураамжаа төлөөгүй бүртгүүлэгч шалгалтанд орох боломжгүй.
 - Шалгалтын хуваарь цэс дэх хуваарийн дагуу ирж /иргэний үнэмлэх түүнтэй адилтгах бичиг баримттай ирэх/ элсэлтийн шалгалт өгнө.
 
Бүртгүүлэгчид тавигдах шаардлага
- МУИС-ийн бакалаврын оройн хөтөлбөрт бакалаврын зэрэгтэй иргэнийг элсүүлэх ба Элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ) өгсөн байхыг шаардахгүй.
 - Бүртгүүлэгч нь элсэхийг хүссэн хөтөлбөрт харгалзах элсэлтийн шалгалт өгнө.
 - Бүртгүүлэгч бүртгэлтэй холбоотой төлбөр тооцоог цахим хэлбэрээр хийнэ.
 - Өмнө нь эзэмшсэн бакалаврын боловсролын диплом нь Боловсролын сургалтын мэдээллийн системд бүртгэгдсэн байх.
 - Бүртгүүлэгч бүртгүүлэхээс өмнө "МУИС-ийн бакалаврын орой, эчнээ хөтөлбөрт оюутан элсүүлэх журам"-тай танилцах үүрэгтэй.
 
Бүрдүүлэх материал
Бүртгүүлэгч нь бүртгэлийн нэгдсэн системд хувийн болон системийн шаардсан бусад мэдээллийг зааврын дагуу бөглөж, дараах бичиг баримтын эх хувийг сканердаж цахим хэлбэрээр хавсаргана.
- Иргэний үнэмлэх эсвэл түүнтэй адилтгах бичиг баримт, хуулбарын (ар, өвөр тал нэг нүүрэнд) хамт
 - Өмнө нь эзэмшсэн бакалаврын боловсролын диплом, хавсралтын хамт (Гадаадад бакалаврын боловсрол эзэмшсэн бол албан ёсны орчуулга хийлгэн, нотариатаар батлуулсан байх)
 - Цээж зураг (сүүлийн 3 сард авахуулсан, 3x4 хэмжээтэй байх)
 
Элсэх эрх олгох үед бүртгэлийн мэдээллийг эх бичиг баримтуудтай нь тулгаж баталгаажуулна.
Хуваарь / Чухал өдрүүд
Шалгалтын дэлгэрэнгүй мэдээллийг "Шалгалтын хуваарь" хэсгээс харна уу.
| Сургууль | Хөтөлбөр | Хөтөлбөрийн индекс | Хяналтын тоо | Бүртгэлийн хураамж | 
|---|---|---|---|---|
| Бизнесийн сургууль | Нягтлан бодох бүртгэл | D 041101 | 30 | 20000 | 
| Бизнесийн сургууль | Санхүү | D 041201 | 25 | 20000 | 
| Бизнесийн сургууль | Маркетинг | D 041401 | 20 | 20000 | 
| Бизнесийн сургууль | Санхүү, банк | D 041201 | 25 | 20000 | 
| Хууль зүйн сургууль | Эрх зүй | D 042101 | 75 | 20000 | 
| Инженер, технологийн сургууль | Ойн аж ахуй | D 082101 | 30 | 20000 | 
| Зүүн бүсийн сургууль | Багш, гадаад хэлний боловсрол (Англи) | D 011409 | 15 | 20000 | 
| Зүүн бүсийн сургууль | Гадаад хэлний орчуулга (Хятад) | D 023101 | 15 | 20000 | 
| Сургууль | Хөтөлбөр | Хичээл | Байршил | 
|---|---|---|---|
| Хууль зүйн сургууль | Эрх зүй | Тест, ёс зүйн ярилцлага | 2024.08.22-ны 11:00 цагаас Улаанбаатар сургуулийн хичээлийн байр, Лекцийн заал, 400 тоот , Шалгалтад бүртгүүлэгчийн тооноос хамаарч нэмэлт анги хувиарлах болно. | 
| Бизнесийн сургууль | Нягтлан бодох бүртгэл | агаар мандал судлал | 2024.08.22-ны 14:00 цагаас Хичээлийн байр 4, Лекцийн заал, 221 тоот , | 
| Бизнесийн сургууль | Санхүү | агаар мандал судлал | 2024.08.22-ны 14:00 цагаас Хичээлийн байр 4, Лекцийн заал, 221 тоот , | 
| Бизнесийн сургууль | Маркетинг | агаар мандал судлал | 2024.08.22-ны 14:00 цагаас Хичээлийн байр 4, Лекцийн заал, 221 тоот , | 
| Инженер, технологийн сургууль | Ойн аж ахуй | Шугаман алгебр, 1 хувьсагчийн функцийн онол | 2024.08.21-ны 11:00 цагаас E-Номын сан, ИТС, 304 тоот , | 
Сургалт, хөтөлбөр чанарын баталгаажуулалтын газар
- Багш оюутны хөгжлийн төв 3 давхар, 302 тоот
 - 75754400, 77307730 - (1122), (1124)
 
Зүүн бүсийн сургууль, Сургалтын алба
- Дорнод аймаг дах салбар сургуулийн байр
 - 70584667
 
Завхан аймаг дахь МУИС-ийн Бизнес, Мэдээллийн технологийн сургууль, Сургалтын алба
- Завхан аймаг дах салбар сургуулийн байр
 - 70462398, 70463949
 
Баруун бүсийн сургууль, Сургалтын алба
- Ховд аймаг дах салбар сургуулийн байр
 
description Мэдээлэл
Мэдээлэл байхгүй байна.