МУИС
Бүртгэл
Нүүр хуудас Бүртгэл Шилжилт Заавар Журмууд

Бакалавр эчнээ

намар, 2024
Эхлэх огноо: 2024.07.20 08:30
Дуусах огноо: 2024.09.20 17:30
Бүртгүүлэгчдийн анхааралд

2024-2025 оны хаврын улирлын Бакалаврын эчнээ хөтөлбөрийн шалгалтыг танхимаар зохион байгуулна.

Шалгалтад анхаарах зүйлс:

  • Шалгалт эхлэх цагаас өмнө шалгалтын бэлэн байдлыг хангасан байна
  • 2 үе шаттай шалгалтын хувьд эхний шалгалтад тэнцсэн бүртгүүлэгчтэй эргэн холбогдож 2дах шалгалтын мэдээллийг өгнө.
  • Бүртгэл зөвхөн онлайнаар явах тул бүртгэлээс хоцорсон тохиолдолд шалгалтанд оруулахгүй болохыг анхааруулъя.
  • Шаардлагатай бичиг баримтаа бүрэн оруулж, хөтөлбөр сонгох хэсгээс шилжих хөтөлбөрөө сонгон бүртгэлийн хураамжыг цахимаар төлж баталгаажуулна.
  • БШУЯ-ны Боловсролын сургалтын мэдээллийн системд шалгуулагчийн диплом бүртгэлтэй байх ёстой.
  • Шалгалтанд тэнцсэн бүртгүүлэгчдээс хяналтын тоонд багтаан элсүүлнэ.

  • Эчнээ хөтөлбөрийн бүртгэл: 07-р сарын 20-ны 08:30-аас 09-р сарын 20-ны 17:30 дуустал цахим хэлбэрээр http://burtgel.num.edu.mn/ хаягаар явагдана.
  • Завхан сургуулийн эчнээгийн хөтөлбөрийн бүртгэл: Нэг жилд 2 удаа элсэлт авах ба хаврын улиралд 01-р сарын 23-ны 08:30-аас 01-р сарын 25-ны 17:30 дуустал тус тус бүртгэнэ.
  • Шаардлагатай бичиг баримтаа бүрэн оруулж, Хөтөлбөр сонгох хэсгээс элсэхийг хүссэн хөтөлбөрөө сонгон бүртгэлийн хураамжаа төлж баталгаажуулна.
  • Бүртгүүлэгч хэдэн ч хөтөлбөрт бүртгүүлэн шалгуулж болох ба элсэлтийн шалгалтандаа тэнцсэн зөвхөн нэг хөтөлбөрт суралцах эрх авна.
  • Бүртгүүлэгч бүртгүүлсэн хөтөлбөрийн тоогоор бүртгэлийн хураамжийг цахимаар төлнө.
  • Бүртгэлийн хураамжаа төлөөгүй бүртгүүлэгч шалгалтанд орох боломжгүй.
  • Шалгалтын хуваарь цэс дэх хуваарийн дагуу ирж /иргэний үнэмлэх түүнтэй адилтгах бичиг баримттай ирэх/ элсэлтийн шалгалт өгнө.
Бүртгүүлэгчид тавигдах шаардлага
  • МУИС-ийн бакалаврын оройн хөтөлбөрт бакалаврын зэрэгтэй иргэнийг элсүүлэх ба Элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ) өгсөн байхыг шаардахгүй.
  • Бүртгүүлэгч нь элсэхийг хүссэн хөтөлбөрт харгалзах элсэлтийн шалгалт өгнө.
  • Бүртгүүлэгч бүртгэлтэй холбоотой төлбөр тооцоог цахим хэлбэрээр хийнэ.
  • Өмнө нь эзэмшсэн бакалаврын боловсролын диплом нь БСШУСЯ-ны Боловсролын сургалтын мэдээллийн системд бүртгэгдсэн байх.
  • Бүртгүүлэгч бүртгүүлэхээс өмнө "МУИС-ийн бакалаврын орой, эчнээ хөтөлбөрт оюутан элсүүлэх журам"-тай танилцах үүрэгтэй.

Онлайн төлбөрийн системийг ашиглан бүртгэлийн хураамжийг төлнө. /Заавартай танилцана уу/

Бүрдүүлэх материал

Бүртгүүлэгч нь бүртгэлийн нэгдсэн системд хувийн болон системийн шаардсан бусад мэдээллийг зааврын дагуу бөглөж, дараах бичиг баримтын эх хувийг сканердаж цахим хэлбэрээр хавсаргана.

  • Иргэний үнэмлэх эсвэл түүнтэй адилтгах бичиг баримт, хуулбарын (ар, өвөр тал нэг нүүрэнд) хамт
  • Өмнө нь эзэмшсэн бакалаврын боловсролын диплом, хавсралтын хамт (Гадаадад бакалаврын боловсрол эзэмшсэн бол албан ёсны орчуулга хийлгэн, нотариатаар батлуулсан байх)
  • Цээж зураг (сүүлийн 3 сард авахуулсан, 3x4 хэмжээтэй байх)

Элсэх эрх олгох үед бүртгэлийн мэдээллийг эх бичиг баримтуудтай нь тулгаж баталгаажуулна.

Хуваарь / Чухал өдрүүд

Шалгалтын дэлгэрэнгүй мэдээллийг "Шалгалтын хуваарь" хэсгээс харна уу.

Сургууль Хөтөлбөр Хөтөлбөрийн индекс Түвшин Төрөл Хяналтын тоо Бүртгэлийн хураамж
Хууль зүйн сургууль Эрх зүй /Эчнээ/ D 042101 Хоёрдогч Бакалавр 70 18000
Бизнесийн сургууль Худалдаа D 041601 Хоёрдогч Бакалавр 20 18000
Завхан аймаг дахь Бизнес, мэдээллийн технологийн сургууль Нягтлан бодох бүртгэл D 041101 Хоёрдогч Бакалавр 20 18000
Баруун бүсийн сургууль Нягтлан бодох бүртгэл D 041101 Эчнээ Бакалавр 15 18000
Зүүн бүсийн сургууль Багш, сургуулийн өмнөх насны боловсрол D 011201 Эчнээ Бакалавр 15 18000
Зүүн бүсийн сургууль Багш, бага ангийн боловсрол D 011301 Эчнээ Бакалавр 15 18000
Зүүн бүсийн сургууль Нягтлан бодох бүртгэл D 041101 Эчнээ Бакалавр 15 18000
Сургууль Хөтөлбөр Түвшин Хичээл Байршил
Хууль зүйн сургууль Эрх зүй /Эчнээ/ Бакалавр Тест, ёс зүйн шалгалт 2024.09.23-ны 11:00 цагаас Улаанбаатар сургуулийн хичээлийн байр, Лекцийн заал, 200 тоот , Шалгуулагчийн тооноос хамаарч нэмэлт анги хувиарлаж болно.

Оюутны хөгжлийн бодлогын газар

  • Багш оюутны хөгжлийн төв 3 давхар, 306 тоот
  • 75754400, 77307730 - (1122), (1123)

Зүүн бүсийн сургууль, Сургалтын алба

  • Дорнод аймаг дах салбар сургуулийн байр
  • 70584667

Завхан аймаг дахь МУИС-ийн Бизнес, Мэдээллийн технологийн сургууль, Сургалтын алба

  • Завхан аймаг дах салбар сургуулийн байр
  • 70462398, 70463949

Баруун бүсийн сургууль, Сургалтын алба

  • Ховд аймаг дах салбар сургуулийн байр
  • 77006901, 70432500
description Мэдээлэл

Мэдээлэл байхгүй байна.

view_list Сонгосон хөтөлбөр
alarm_onШалгалтын дүнгийн мэдээлэл
credit_card Төлбөрийн мэдээлэл