Доктор
намар, 2025
Эхлэх огноо: 2025.07.15 08:30
Дуусах огноо: 2025.09.10 17:30
Бүртгүүлэгчдийн анхааралд
2025-2026 оны хаврын улирлын шалгалтыг танхимаар зохион байгуулана
Шалгалтад анхаарах зүйлс:
- Шалгалт эхлэх цагаас өмнө шалгалтын бэлэн байдлыг хангасан байна.
- Элсэлтийн шалгалтын хуваарийг бүртгэлийн системд байршуулах тул "ШАЛГАЛТЫН ХУВААРЬ" хэсгээс орж харна.
- 2 үе шаттай шалгалтын хувьд эхний шалгалтад тэнцсэн бүртгүүлэгчтэй эргэн холбогдож 2дах шалгалтын мэдээллийг өгнө.
- Бүртгэл зөвхөн онлайнаар явах тул бүртгэлээс хоцорсон тохиолдолд шалгалтанд оруулахгүй болохыг анхааруулъя.
- Боловсролын яамны мэдээллийн системд шалгуулагчийн диплом бүртгэлтэй байх ёстой.
- Шалгалтанд тэнцсэн бүртгүүлэгчдээс хяналтын тоонд багтаан элсүүлнэ.
- Шаардлагатай бичиг баримтаа бүрэн оруулж, Хөтөлбөр сонгох хэсгээс элсэхийг хүссэн хөтөлбөрөө сонгон бүртгэлийн хураамжаа төлж баталгаажуулна.
- Бүртгэлийн хураамжаа онлайнаар төлөөгүй бүртгүүлэгч шалгалтад орох боломжгүй.
- Элсэлтийн шалгалтын хуваарийг бүртгэлийн системд байршуулна.
Бүртгүүлэгчид тавигдах шаардлага
- МУИС-ийн докторын хөтөлбөрт магистрын зэрэгтэй иргэнийг элсүүлэх бөгөөд элсэлтийн журмын 4.1.-д заасны дагуу Судалгааны магистр зэрэгтэй бүртгүүлэгчийг элсүүлнэ.
- ХЗС-ийн докторын хөтөлбөрт Эрх зүйн магистрын зэрэгтэй иргэнийг элсүүлнэ.
- Бүртгүүлэгч бүртгэлтэй холбоотой төлбөр тооцоог зөвхөн цахим хэлбэрээр хийнэ.
- Өмнө нь бүртгүүлж байсан бүртгүүлэгч нэвтрэх хэсгээр нэвтэрч, хөтөлбөрөө сонгож, хураамжийг дахин төлнө.
- Бүртгүүлэгч бүртгүүлэхээс өмнө "МУИС-ийн Магистр, докторын хөтөлбөрт суралцагч элсүүлэх журам"-тай танилцах үүрэгтэй.
Бүрдүүлэх материал
Бүртгүүлэхдээ бүртгэлийн анкет (тухайн үед тусгай маягтаар бүртгэнэ)-ыг бөглөж, дараах бичиг баримтуудын эх хувийг сканердаж цахим хэлбэрээр хавсаргана. Элсэх эрх олгох үед бүртгэлийн мэдээллийг эх бичиг баримтуудтай нь тулгаж баталгаажуулна.
- Иргэний үнэмлэх эсвэл түүнтэй адилтгах баримт бичиг, хуулбарын (ар, өвөр тал нэг нүүрэнд) хамт
- Докторын хөтөлбөрт бүртгүүлэгч нь бакалаврын диплом, хавсралт мөн магистрын диплом, хавсралтын хамт
- Цээж зураг (сүүлийн 3 сард авхуулсан, 3x4 хэмжээтэй байх)
- Банкны цахим төлбөрийн системээр бүртгэл, шалгалтын хураамж төлнө (Голомт банк, Хаан банкны төгрөгийн цахим гүйлгээ хийдэг, өөрийн эзэмшдэг эсвэл өөр эзэмшигчийн (эзэмшигчийн зөвшөөрлөөр) картаар төлбөр хийх боломжтой. Мөн банкны салбарт очиж гүйлгээ хийх боломжтой бөгөөд гүйлгээний утга дээр Регистрийн дугаар болон холбогдох мэдээллээ оруулж шилжүүлэх ёстойг анхаарна уу)
Хуваарь / Чухал өдрүүд
Шалгалтын дэлгэрэнгүй мэдээллийг "Шалгалтын хуваарь" хэсгээс харна уу.
| Сургууль | Хөтөлбөр | Хөтөлбөрийн индекс | Хяналтын тоо | Бүртгэлийн хураамж |
|---|---|---|---|---|
| Бизнесийн сургууль | Бизнесийн удирдлага | F 041301 | 20 | 33000 |
| Байгалийн ухааны салбар | Газарзүй | F 053203 | 15 | 33000 |
| Байгалийн ухааны салбар | Геологи | F 053204 | 10 | 33000 |
| Байгалийн ухааны салбар | Геофизик | F 053207 | 10 | 33000 |
| Байгалийн ухааны салбар | Математик | F 054101 | 5 | 33000 |
| Байгалийн ухааны салбар | Физик | F 053301 | 10 | 33000 |
| Байгалийн ухааны салбар | Хими | F 053101 | 5 | 33000 |
| Байгалийн ухааны салбар | Цаг уур судлал | F 053210 | 5 | 33000 |
| Байгалийн ухааны салбар | Биологи | F 051101 | 10 | 33000 |
| Байгалийн ухааны салбар | Биохими | F 051201 | 10 | 33000 |
| Байгалийн ухааны салбар | Экологи | F 052101 | 10 | 33000 |
| Нийгмийн ухааны салбар | Антропологи | F 031404 | 5 | 33000 |
| Нийгмийн ухааны салбар | Археологи | F 022202 | 5 | 33000 |
| Нийгмийн ухааны салбар | Хүн ам зүй | F 031406 | 5 | 33000 |
| Нийгмийн ухааны салбар | Социологи | F 031402 | 20 | 33000 |
| Нийгмийн ухааны салбар | Нийгмийн ажил | F 092301 | 20 | 33000 |
| Нийгмийн ухааны салбар | Сэтгэл судлал | F 031301 | 13 | 33000 |
| Нийгмийн ухааны салбар | Сэтгүүл зүй | F 032101 | 10 | 33000 |
| Нийгмийн ухааны салбар | Эдийн засаг | F 031101 | 15 | 33000 |
| Нийгмийн ухааны салбар | Боловсрол судлал | F 011101 | 50 | 33000 |
| Хууль зүйн сургууль | Эрх зүй | F 042101 | 10 | 33000 |
| Хүмүүнлэгийн ухааны салбар | Гадаад хэл шинжлэл | F 023203 | 15 | 33000 |
| Хүмүүнлэгийн ухааны салбар | Олон улс, орон судлал | F 022203 | 15 | 33000 |
| Хүмүүнлэгийн ухааны салбар | Хэл шинжлэл | F 023202 | 15 | 33000 |
| Хүмүүнлэгийн ухааны салбар | Түүх | F 022201 | 5 | 33000 |
| Хүмүүнлэгийн ухааны салбар | Урлаг судлал | F 028801 | 8 | 33000 |
| Хүмүүнлэгийн ухааны салбар | Утга зохиол судлал | F 023204 | 10 | 33000 |
| Хүмүүнлэгийн ухааны салбар | Философи | F 022301 | 5 | 33000 |
| Хүмүүнлэгийн ухааны салбар | Шашин судлал | F 022101 | 5 | 33000 |
| Хүмүүнлэгийн ухааны салбар | Буддын гүн ухаан | F 022302 | 5 | 33000 |
| Мэдээллийн технологи, электроникийн сургууль | Хэрэглээний математик | F 054102 | 10 | 33000 |
| Мэдээллийн технологи, электроникийн сургууль | Мэдээллийн технологи | F 061304 | 25 | 33000 |
| Мэдээллийн технологи, электроникийн сургууль | Программ хангамж | F 061302 | 25 | 33000 |
| Мэдээллийн технологи, электроникийн сургууль | Компьютерын ухаан | F 061301 | 25 | 33000 |
| Мэдээллийн технологи, электроникийн сургууль | Электроникийн инженерчлэл | F 071401 | 10 | 33000 |
| Инженер, технологийн сургууль | Ой судлал | F 082103 | 20 | 33000 |
| Инженер, технологийн сургууль | Хүрээлэн буй орчин судлал | F 052102 | 20 | 33000 |
| Инженер, технологийн сургууль | Сэргээгдэх эрчим хүч | F 071301 | 10 | 33000 |
| Инженер, технологийн сургууль | Цөмийн технологи | F 071313 | 15 | 33000 |
| Инженер, технологийн сургууль | Химийн боловсруулалтын технологи | F 071103 | 5 | 33000 |
| Инженер, технологийн сургууль | Био-инженерчлэл | F 078804 | 5 | 33000 |
| Инженер, технологийн сургууль | Нано шинжлэх ухаан, инженерчлэл | F 078801 | 5 | 33000 |
| Улс төр судлал, олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль | Улс төр судлал | F 031201 | 10 | 33000 |
| Улс төр судлал, олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль | Олон улсын харилцаа | F 031202 | 10 | 33000 |
| Улс төр судлал, олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль | Нийтийн удирдлага | F 041305 | 15 | 33000 |
| Баруун бүсийн сургууль | Боловсрол судлал | F 011101 | 20 | 33000 |
| Баруун бүсийн сургууль | Биологи | F 051101 | 5 | 33000 |
| Баруун бүсийн сургууль | Түүх | F 022201 | 5 | 33000 |
| Баруун бүсийн сургууль | Хими | F 053101 | 8 | 33000 |
| Баруун бүсийн сургууль | Утга зохиол судлал | F 023204 | 5 | 33000 |
| Баруун бүсийн сургууль | Газарзүй | F 053203 | 5 | 33000 |
| Зүүн бүсийн сургууль | Боловсрол судлал | F 011101 | 20 | 33000 |
| Сургууль | Хөтөлбөр | Хичээл | Байршил |
|---|---|---|---|
| Хууль зүйн сургууль | Эрх зүй | Тест, ёс зүйн шалгалт | 2025.09.15-ны 14:00 цагаас Улаанбаатар сургуулийн байр, 200 тоот |
| Бизнесийн сургууль | Бизнесийн удирдлага | Бизнесийн удирдлагын суурь мэдлэг тест, ярилцлага | 2025.09.15-ны 14:20 цагаас Хичээлийн байр 4, Анги, 216б тоот , |
| Байгалийн ухааны салбар | Газарзүй | Бичгээр | 2025.09.12-ны 16:00 цагаас Хичээлийн байр 2, Анги, 207 тоот , |
| Байгалийн ухааны салбар | Геологи | Амаар | 2025.09.15-ны 17:40 цагаас Хичээлийн байр 2, Анги, 314 тоот , |
| Байгалийн ухааны салбар | Геофизик | Амаар | 2025.09.15-ны 17:40 цагаас Хичээлийн байр 2, Анги, 314 тоот , |
| Байгалийн ухааны салбар | Математик | магистрын түвшний бодлого | 2025.09.16-ны 17:40 цагаас Хичээлийн төв байр, Анги, 314 тоот , |
| Байгалийн ухааны салбар | Физик | амаар, бичгээр | 2025.09.17-ны 16:00 цагаас Хичээлийн төв байр, Анги, 314 тоот , |
| Байгалийн ухааны салбар | Хими | Бичгийн шалгалт, ярилцлага | 2025.09.18-ны 16:00 цагаас Хичээлийн 1-р байр, 120 тоот |
| Байгалийн ухааны салбар | Цаг уур судлал | Хими, физик, математикийн суурь ойлголт | 2025.09.16-ны 09:20 цагаас Хичээлийн 2-р байр, 311 тоот |
| Байгалийн ухааны салбар | Биологи | Бичгээр, амаар, тестээр. | 2025.09.12-ны 17:30 цагаас Хичээлийн 2-р байр, 311 тоот |
| Байгалийн ухааны салбар | Биохими | Бичгээр, амаар, тестээр. | 2025.09.12-ны 17:30 цагаас Хичээлийн 2-р байр, 311 тоот |
| Байгалийн ухааны салбар | Экологи | Бичгээр, амаар, тестээр. | 2025.09.12-ны 17:30 цагаас Хичээлийн 2-р байр, 311 тоот |
| Нийгмийн ухааны салбар | Антропологи | бичгээр болон ярилцлагаар | 2025.09.17-ны 16:00 цагаас Хичээлийн 2-р байр, 220 тоот |
| Нийгмийн ухааны салбар | Археологи | бичгээр болон ярилцлагаар | 2025.09.17-ны 16:00 цагаас Хичээлийн 2-р байр, 220 тоот |
| Нийгмийн ухааны салбар | Хүн ам зүй | бичгээр болон ярилцлагаар | 2025.09.17-ны 16:00 цагаас Хичээлийн 2-р байр, 220 тоот |
| Нийгмийн ухааны салбар | Социологи | Ярилцлага | 2025.09.17-ны 12:30 цагаас Хичээлийн 2-р байр, 220 тоот |
| Нийгмийн ухааны салбар | Нийгмийн ажил | Ярилцлага | 2025.09.17-ны 12:30 цагаас Хичээлийн 2-р байр, 220 тоот |
| Нийгмийн ухааны салбар | Сэтгэл судлал | Бичгээр, амаар, тестээр | 2025.09.17-ны 12:40 цагаас Багш оюутны хөгжлийн төв, Лекцийн танхим, 502 тоот , |
| Нийгмийн ухааны салбар | Сэтгүүл зүй | Хими, физик, математикийн суурь ойлголт | 2025.09.16-ны 16:00 цагаас Хичээлийн 2-р байр, 200 тоот |
| Нийгмийн ухааны салбар | Эдийн засаг | Бичгээр | 2025.09.16-ны 14:20 цагаас Хичээлийн байр 5, Анги, 507 тоот , |
| Нийгмийн ухааны салбар | Боловсрол судлал | Бичгээр, амаар, тестээр. | 2025.09.16-ны 16:00 цагаас Хичээлийн 2-р байр, 304 тоот |
| Хүмүүнлэгийн ухааны салбар | Гадаад хэл шинжлэл | ярилцлага, эсээ | 2025.09.16-ны 11:00 цагаас Хичээлийн 2-р байр, 439 тоот |
| Хүмүүнлэгийн ухааны салбар | Олон улс, орон судлал | ярилцлага, эсээ, | 2025.09.16-ны 14:20 цагаас Хичээлийн 2-р байр, 439 тоот |
| Хүмүүнлэгийн ухааны салбар | Хэл шинжлэл | Орчин цагийн монгол хэл, хэл шинжлэл | 2025.09.17-ны 16:00 цагаас Хичээлийн 2-р байр, 304 тоот |
| Хүмүүнлэгийн ухааны салбар | Түүх | Аман шалгалт | 2025.09.16-ны 09:20 цагаас Хичээлийн 2-р байр, 311 тоот |
| Хүмүүнлэгийн ухааны салбар | Урлаг судлал | Аман болон бичгийн хэлбэрээр, ярилцлага | 2025.09.15-ны 16:00 цагаас Хичээлийн байр 2, Анги, 412 тоот , |
| Хүмүүнлэгийн ухааны салбар | Утга зохиол судлал | Аман болон бичгийн хэлбэрээр, ярилцлага | 2025.09.15-ны 16:00 цагаас Хичээлийн байр 2, Анги, 412 тоот , |
| Хүмүүнлэгийн ухааны салбар | Философи | Бичиг болон аман шалгалт | 2025.09.16-ны 16:00 цагаас Хичээлийн 2-р байр, 218 тоот |
| Хүмүүнлэгийн ухааны салбар | Шашин судлал | Бичиг болон аман шалгалт | 2025.09.16-ны 16:00 цагаас Хичээлийн 2-р байр, 218 тоот |
| Хүмүүнлэгийн ухааны салбар | Буддын гүн ухаан | Бичиг болон аман шалгалт | 2025.09.16-ны 16:00 цагаас Хичээлийн 2-р байр, 218 тоот |
| Баруун бүсийн сургууль | Боловсрол судлал | Бичгээр, амаар, тестээр. | 2025.09.18-ны 12:00 цагаас |
| Баруун бүсийн сургууль | Биологи | Бичгээр, амаар, тестээр. | 2025.09.18-ны 12:00 цагаас |
| Баруун бүсийн сургууль | Түүх | Бичгээр, амаар, тестээр. | 2025.09.18-ны 12:00 цагаас |
| Баруун бүсийн сургууль | Хими | Бичгээр, амаар, тестээр. | 2025.09.18-ны 12:00 цагаас |
| Баруун бүсийн сургууль | Утга зохиол судлал | Бичгээр, амаар, тестээр. | 2025.09.18-ны 12:00 цагаас |
| Баруун бүсийн сургууль | Газарзүй | Бичгээр, амаар, тестээр. | 2025.09.18-ны 12:00 цагаас |
| Инженер, технологийн сургууль | Ой судлал | Бичиг болон аман шалгалт | 2025.09.16-ны 17:40 цагаас Багш, оюутны хөгжлийн төв, 506 тоот |
| Инженер, технологийн сургууль | Хүрээлэн буй орчин судлал | Бичиг болон аман шалгалт | 2025.09.16-ны 17:40 цагаас Багш, оюутны хөгжлийн төв, 506 тоот |
| Инженер, технологийн сургууль | Сэргээгдэх эрчим хүч | бичгээр болон ярилцлагаар | 2025.09.16-ны 12:40 цагаас Хичээлийн байр 2, Анги, 112 тоот , |
| Инженер, технологийн сургууль | Цөмийн технологи | бичгээр болон ярилцлагаар | 2025.09.16-ны 12:40 цагаас Хичээлийн байр 2, Анги, 112 тоот , |
| Инженер, технологийн сургууль | Химийн боловсруулалтын технологи | Бичгээр, амаар, тестээр. | 2025.09.16-ны 17:40 цагаас Хичээлийн байр 2, Анги, 100 тоот , |
| Инженер, технологийн сургууль | Био-инженерчлэл | Бичгээр, амаар, тестээр. | 2025.09.16-ны 17:40 цагаас Хичээлийн байр 2, Анги, 100 тоот , |
| Инженер, технологийн сургууль | Нано шинжлэх ухаан, инженерчлэл | Бичгээр, амаар, тестээр. | 2025.09.16-ны 17:40 цагаас Хичээлийн байр 2, Анги, 100 тоот , |
| Мэдээллийн технологи, электроникийн сургууль | Хэрэглээний математик | бичгээр болон ярилцлагаар | 2025.09.16-ны 14:20 цагаас Хичээлийн 8-р байр, 403 тоот |
| Мэдээллийн технологи, электроникийн сургууль | Мэдээллийн технологи | бичгээр, ярилцлагаар, эсээгээр | 2025.09.16-ны 17:40 цагаас Хичээлийн байр 7, Анги, 107 тоот , |
| Мэдээллийн технологи, электроникийн сургууль | Программ хангамж | бичгээр, ярилцлагаар, эсээгээр | 2025.09.16-ны 17:40 цагаас Хичээлийн байр 7, Анги, 107 тоот , |
| Мэдээллийн технологи, электроникийн сургууль | Компьютерын ухаан | бичгээр, ярилцлагаар, эсээгээр | 2025.09.16-ны 17:40 цагаас Хичээлийн байр 7, Анги, 107 тоот , |
| Мэдээллийн технологи, электроникийн сургууль | Электроникийн инженерчлэл | Бичиг болон аман шалгалт | 2025.09.15-ны 16:00 цагаас Хичээлийн байр 7, Лекцийн заал, 207 тоот , |
| Улс төр судлал, олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль | Улс төр судлал | Бичгээр болон ярилцлага | 2025.09.15-ны 16:30 цагаас Хичээлийн байр 5, Анги, 208 тоот , |
| Улс төр судлал, олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль | Олон улсын харилцаа | Бичиг болон аман шалгалт | 2025.09.17-ны 16:30 цагаас Хичээлийн байр 5, Анги, 208 тоот , |
| Улс төр судлал, олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль | Нийтийн удирдлага | Аман болон бичгийн шалгалт | 2025.09.15-ны 14:30 цагаас Хичээлийн байр 5, Анги, 303 тоот , |
Сургалт, хөтөлбөр чанарын баталгаажуулалтын газар
- Багш, оюутны хөгжлийн төв 302 тоот
- 75754400, 77307730 - 1124
- elselt@num.edu.mn
МУИС-ийн Зүүн бүсийн сургууль, Сургалтын алба
- Дорнод аймаг дах салбар сургуулийн байр
- 70584667
Завхан аймаг дахь МУИС-ийн Бизнес, мэдээллийн технологийн сургууль, Сургалтын алба
- Завхан аймаг дах салбар сургуулийн байр
- 70462398, 70463949
МУИС-ийн Баруун бүсийн сургууль, Сургалтын алба
- Ховд аймаг дах салбар сургуулийн байр
- 77006901, 70432500
description Мэдээлэл
Мэдээлэл байхгүй байна.