МУИС
Бүртгэл
Нүүр хуудас Бүртгэл Шилжилт Заавар Журмууд

Шилжилт (Бакалавр эчнээ)

намар, 2020
Эхлэх огноо: 2020.07.01 08:30
Дуусах огноо: 2020.08.15 17:30
Бүртгүүлэгчдийн анхааралд

МУИС-ийн Захиргааны зөвлөлийн 2020.08.12 шийдвэрийн дагуу 2020 оны намрын улирлын шилжилтийн шалгалтыг цахим хэлбэрээр зохион байгуулах болсон.

Бүртгэлийн нэгдсэн системд бүртгүүлэгчийн холбогдох мэйл хаягруу шалгалт авах холбоосыг шалгалтын комиссоос илгээнэ. Дээрх холбоосыг шалгалтын өдөр, цагт нэвтрэн орж тухайн гүйцэтгэх хугацаанд багтаан гүйцэтгэж илгээнэ.

Шалгалтад анхаарах зүйлс:

  • Шалгалт эхлэх цагаас өмнө шалгалтын бэлэн байдлыг хангасан байна
  • Шалгалтыг гүйцэтгэх хугацаанд хийн илгээх товчийг дарна. Хугацаагаа сайн тооцож шалгалт гүйцэтгэх хугацаанд хийхийг анхааруулъя.
  • 2 үе шаттай шалгалтын хувьд эхний шалгалтад тэнцсэн бүртгүүлэгчтэй эргэн холбогдож 2дах шалгалтын мэдээллийг өгнө.
  • Бүртгэл зөвхөн онлайнаар явах тул бүртгэлээс хоцорсон тохиолдолд шалгалтанд оруулахгүй болохыг анхааруулъя.
  • Шаардлагатай бичиг баримтаа бүрэн оруулж, хөтөлбөр сонгох хэсгээс шилжих хөтөлбөрөө сонгон бүртгэлийн хураамжаа цахимаар төлж баталгаажуулна.
  • Хугацаандаа бүртгүүлээгүй тохиолдолд шилжих боломжгүй.
  • Шалгалтанд тэнцсэн бүртгүүлэгчдээс хяналтын тоонд багтаан элсүүлнэ.
Бүртгүүлэгчид тавигдах шаардлага
  • Хүсэлт гаргах улирлын өмнөх 2 жилийн хугацаанд нэгээс доошгүй улирал 2.8-аас дээш голч дүнтэй суралцаж, улиралд 12-оос багагүй багц цаг цуглуулсан байх.
  • Суралцаж байгаа хөтөлбөртөө хөнгөлөлттэй нөхцөлөөр, эсвэл аль нэг байгууллагын гэрээний дагуу элсээгүй байх.
  • Бүртгүүлэгч бүртгэлтэй холбоотой төлбөр тооцоог цахим хэлбэрээр хийнэ.
Бүрдүүлэх материал

  • Бүртгүүлэхдээ бүртгэлийн маягтыг бөглөж, дараах бичиг баримтуудын эх хувийг сканердаж цахим хэлбэрээр хавсаргана.
  • Иргэний үнэмлэх эсвэл түүнтэй адилтгах баримт бичиг (МУИС-ийн хөтөлбөр хооронд шилжих хүсэлт гаргах бүртгүүлэгчид хамаарахгүй);
  • Суралцаж байгаа сургуулийн суралцагч мөн болохыг баталсан тодорхойлолт (МУИС-ийн хөтөлбөр хооронд шилжих хүсэлт гаргах бүртгүүлэгчид хамаарахгүй);
  • Дүнгийн тодорхойлолт (тухайн сургуулийн сургалтын албаны тэмдэг, албан тушаалтны гарын үсэг, голч дүн, багц цаг бүхий албан бичиг бөгөөд МУИС-ийн хөтөлбөр хооронд шилжих хүсэлт гаргах бүртгүүлэгчид хамаарахгүй);
  • Бакалаврын түвшний суралцагч бол бүрэн дунд боловсрол эзэмшсэнийг батлах баримт бичиг(МУИС-ийн хөтөлбөр хооронд шилжих хүсэлт гаргах бүртгүүлэгчид хамаарахгүй);
  • Бакалаврын түвшний суралцагч тухайн сургуульд элсэхдээ өгсөн ЭЕШ-ын батламж бичиг (гадаадын их, дээд сургууль болон МУИС-ийн хөтөлбөр хооронд шилжих хүсэлт гаргах бүртгүүлэгчид хамаарахгүй);
  • Цээж зураг (Зургийн шаардлагыг бүртгэлийн системээс үзэх бөгөөд МУИС-ийн хөтөлбөр хооронд шилжих хүсэлт гаргах бүртгүүлэгчид хамаарахгүй).

Шилжих хүсэлт амжилттай болсон үед бүртгэлийн мэдээллийг эх бичиг баримтуудтай нь тулгаж баталгаажуулна. (МУИС-ийн хөтөлбөр хооронд шилжих хүсэлт гаргах бүртгүүлэгчид хамаарахгүй)


Гадаадын их, дээд сургуулиас бүртгүүлэгчийн дүнгийн тодорхойлолтонд тухайн оюутны цуглуулсан хичээлийн багц цаг, голч оноо, дүнг нь заавал заасан байх шаардлагатай.

Сургууль Хөтөлбөр Хөтөлбөрийн индекс Түвшин Төрөл Хяналтын тоо Бүртгэлийн хураамж
Бизнесийн сургууль Нягтлан бодох бүртгэл D 041101 Эчнээ Бакалавр 5 98600
Бизнесийн сургууль Худалдаа D 041601 Эчнээ Бакалавр 5 98600
Эрдэнэт сургууль Нягтлан бодох бүртгэл D041101 Эчнээ Бакалавр 3 60800
Сургууль Хөтөлбөр Түвшин Хичээл Байршил
Бизнесийн сургууль Нягтлан бодох бүртгэл Бакалавр Тест, ярилцлага 2020.08.20-ны 14:00 цагаас Хичээлийн байр 4, Лекцийн заал, 221 тоот , Бүртгүүлэгчийн тооноос хамаарч нэмэлт анги танхим хуваарилагдана
Бизнесийн сургууль Худалдаа Бакалавр Тест, ярилцлага 2020.08.20-ны 14:00 цагаас Хичээлийн байр 4, Лекцийн заал, 221 тоот , Бүртгүүлэгчийн тооноос хамаарч нэмэлт анги танхим хуваарилагдана
Эрдэнэт сургууль Нягтлан бодох бүртгэл Бакалавр Бичгийн шалгалт 2020.08.20-ны 10:00 цагаас Орхон сургуулийн хичээлийн байр, Анги, 210 тоот , Бүртгүүлэгчийн тооноос хамаарч нэмэлт анги танхим хуваарилагдана

Сургалтын нэгдсэн газар, Элсэлтийн алба

  • Хичээлийн II байр, 108 тоот
  • 75754400, 77307730 - (1122), (1123), (1124), (1125), (1126), (1127), (1128)

Эрдэнэт сургууль

  • Эрдэнэт хот дах салбар сургуулийн байр
  • 70353621, 70352851

Завхан сургууль

  • Завхан аймаг дах салбар сургуулийн байр
  • 70462398, 70463949
description Мэдээлэл

Мэдээлэл байхгүй байна.

view_list Сонгосон хөтөлбөр
alarm_onШалгалтын дүнгийн мэдээлэл
credit_card Төлбөрийн мэдээлэл