Бакалавр эчнээ
намар, 2026
Эхлэх огноо: 2026.07.21 08:30
Дуусах огноо: 2026.09.20 17:30
Бүртгүүлэгчдийн анхааралд
2026 - 2027 оны хаврын улирлын Бакалаврын эчнээ хөтөлбөрийн шалгалтыг танхимаар зохион байгуулна.
Шалгалтад анхаарах зүйлс:
- Шалгалт эхлэх цагаас өмнө шалгалтын бэлэн байдлыг хангасан байна
- 2 үе шаттай шалгалтын хувьд эхний шалгалтад тэнцсэн бүртгүүлэгчтэй эргэн холбогдож 2 дахь шалгалтын мэдээллийг өгнө.
- Бүртгэл зөвхөн онлайнаар явах тул бүртгэлээс хоцорсон тохиолдолд шалгалтад оруулахгүй болохыг анхааруулъя.
- Шаардлагатай бичиг баримтаа бүрэн оруулж, хөтөлбөр сонгох хэсгээс хөтөлбөрөө сонгон бүртгэлийн хураамжыг цахимаар төлж баталгаажуулна.
- БЯ-ны Боловсролын сургалтын мэдээллийн системд шалгуулагчийн диплом бүртгэлтэй байх ёстой.
- Шалгалтад тэнцсэн бүртгүүлэгчдээс хяналтын тоонд багтаан элсүүлнэ.
- Эчнээ хөтөлбөрийн бүртгэл: 07 дугаар сарын 20-ны 08:30-аас 09 дүгээр сарын 20-ны 17:30 дуустал цахим хэлбэрээр http://burtgel.num.edu.mn/ хаягаар бүртгэнэ.
- Завхан сургуулийн эчнээгийн хөтөлбөрийн бүртгэл: Нэг жилд 2 удаа элсэлт авах ба намрын улиралд 07 дугаар сарын 20-ны 08:30-аас 09 дүгээр сарын 20-ны 17:30 дуустал тус тус бүртгэнэ.
- Шаардлагатай бичиг баримтаа бүрэн оруулж, Хөтөлбөр сонгох хэсгээс элсэхийг хүссэн хөтөлбөрөө сонгон бүртгэлийн хураамжаа төлж баталгаажуулна.
- Бүртгүүлэгч хэдэн ч хөтөлбөрт бүртгүүлэн шалгуулж болох ба элсэлтийн шалгалтдаа тэнцсэн зөвхөн нэг хөтөлбөрт суралцах эрх авна.
- Бүртгүүлэгч бүртгүүлсэн хөтөлбөрийн тоогоор бүртгэлийн хураамжийг цахимаар төлнө.
- Бүртгэлийн хураамжаа төлөөгүй бүртгүүлэгч шалгалтад орох боломжгүй.
- Шалгалтын хуваарь цэс дэх хуваарийн дагуу ирж /иргэний үнэмлэх түүнтэй адилтгах бичиг баримттай ирэх/ элсэлтийн шалгалт өгнө.
Бүртгүүлэгчид тавигдах шаардлага
- МУИС-ийн бакалаврын эчнээ хөтөлбөрт бакалаврын зэрэгтэй иргэнийг элсүүлэх ба Элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ) өгсөн байхыг шаардахгүй.
- Бүртгүүлэгч нь элсэхийг хүссэн хөтөлбөрт харгалзах элсэлтийн шалгалт өгнө.
- Бүртгүүлэгч бүртгэлтэй холбоотой төлбөр тооцоог цахим хэлбэрээр хийнэ.
- Өмнө нь эзэмшсэн бакалаврын боловсролын диплом нь БЯ-ны Боловсролын сургалтын мэдээллийн системд бүртгэгдсэн байх.
- Бүртгүүлэгч бүртгүүлэхээс өмнө "МУИС-ийн бакалаврын орой, эчнээ хөтөлбөрт оюутан элсүүлэх журам"-тай танилцах үүрэгтэй.
Онлайн төлбөрийн системийг ашиглан бүртгэлийн хураамжийг төлнө. /Заавартай танилцана уу/
Бүрдүүлэх материал
Бүртгүүлэгч нь бүртгэлийн нэгдсэн системд хувийн болон системийн шаардсан бусад мэдээллийг зааврын дагуу бөглөж, дараах бичиг баримтын эх хувийг сканердаж цахим хэлбэрээр хавсаргана.
- Иргэний үнэмлэх эсвэл түүнтэй адилтгах бичиг баримт, хуулбарын (ар, өвөр тал нэг нүүрэнд) хамт
- Өмнө нь эзэмшсэн бакалаврын боловсролын диплом, хавсралтын хамт (Гадаадад бакалаврын боловсрол эзэмшсэн бол албан ёсны орчуулга хийлгэн, нотариатаар батлуулсан байх)
- Цээж зураг (сүүлийн 3 сард авахуулсан, 3x4 хэмжээтэй байх)
Элсэх эрх олгох үед бүртгэлийн мэдээллийг эх бичиг баримтуудтай нь тулгаж баталгаажуулна.
Хуваарь / Чухал өдрүүд
Шалгалтын дэлгэрэнгүй мэдээллийг "Шалгалтын хуваарь" хэсгээс харна уу.
| Сургууль | Хөтөлбөр | Хөтөлбөрийн индекс | Хяналтын тоо | Бүртгэлийн хураамж |
|---|---|---|---|---|
| Хууль зүйн сургууль | Эрх зүй | 042101 | 60 | 24000 |
| Завхан аймаг дахь Бизнес, мэдээллийн технологийн сургууль | Нягтлан бодох бүртгэл | 041101 | 10 | 24000 |
| Баруун бүсийн сургууль | Эрх зүй | 042101 | 15 | 24000 |
| Баруун бүсийн сургууль | Нягтлан бодох бүртгэл | 041101 | 15 | 24000 |
| Зүүн бүсийн сургууль | Нягтлан бодох бүртгэл | 041101 | 10 | 24000 |
| Сургууль | Хөтөлбөр | Хичээл | Байршил |
|---|---|---|---|
| Хүмүүнлэгийн ухааны салбар | Гадаад хэлний орчуулга (Герман) | Мэргэжил, ярилцлага | 2026.06.02-ны 11:55 цагаас E-Номын сан, English language train, 205 тоот , |
Сургалт, хөтөлбөр чанарын баталгаажуулалтын газар
- Багш оюутны хөгжлийн төв 3 давхар, 302 тоот
- 75754400, 77307730 - (1122), (1123)
Зүүн бүсийн сургууль, Сургалтын алба
- Дорнод аймаг дах салбар сургуулийн байр
- 70584667
Завхан аймаг дахь МУИС-ийн Бизнес, Мэдээллийн технологийн сургууль, Сургалтын алба
- Завхан аймаг дах салбар сургуулийн байр
- 70462398, 70463949
Баруун бүсийн сургууль, Сургалтын алба
- Ховд аймаг дах салбар сургуулийн байр
- 77006901, 70432500
description Мэдээлэл
Мэдээлэл байхгүй байна.