МУИС
Бүртгэл
Нүүр хуудас Бүртгэл Шилжилт Заавар Журмууд

Бакалавр орой

намар, 2026
Эхлэх огноо: 2026.06.20 00:00
Дуусах огноо: 2026.08.20 00:00
Бүртгүүлэгчдийн анхааралд

2023-2024 оны намрын улирлын шалгалтыг танхимаар зохион байгуулна.

Шалгалтад анхаарах зүйлс:

  • Шалгалт эхлэх цагаас өмнө шалгалтын бэлэн байдлыг хангасан байна
  • 2 үе шаттай шалгалтын хувьд эхний шалгалтад тэнцсэн бүртгүүлэгчтэй эргэн холбогдож 2дах шалгалтын мэдээллийг өгнө.
  • Бүртгэл зөвхөн онлайнаар явах тул бүртгэлээс хоцорсон тохиолдолд шалгалтанд оруулахгүй болохыг анхааруулъя.
  • БШУЯ-ны Боловсролын сургалтын мэдээллийн системд шалгуулагчийн өмнөх боловсролын диплом бүртгэлтэй байх ёстой.
  • Шалгалтанд тэнцсэн бүртгүүлэгчдээс хяналтын тоонд багтаан элсүүлнэ.

  • Оройн хөтөлбөрийн бүртгэл: 06-р сарын 20-ны 08:30-аас 08-р сарын 20-ны 17:30 дуустал цахим хэлбэрээр http://burtgel.num.edu.mn/ хаягаар явагдана.
  • Шаардлагатай бичиг баримтаа бүрэн оруулж, Хөтөлбөр сонгох хэсгээс элсэхийг хүссэн хөтөлбөрөө сонгон бүртгэлийн хураамжаа төлж баталгаажуулна.
  • Бүртгүүлэгч хэдэн ч хөтөлбөрт бүртгүүлэн шалгуулж болох ба элсэлтийн шалгалтандаа тэнцсэн зөвхөн нэг хөтөлбөрт суралцах эрх авна.
  • Бүртгүүлэгч бүртгүүлсэн хөтөлбөрийн тоогоор бүртгэлийн хураамжийг цахимаар төлнө.
  • Шалгалтын хуваарь цэс дэх хуваарийн дагуу ирж /иргэний үнэмлэх түүнтэй адилтгах бичиг баримттай ирэх/ элсэлтийн шалгалт өгнө.
Бүртгүүлэгчид тавигдах шаардлага
  • МУИС-ийн бакалаврын оройн хөтөлбөрт бакалаврын зэрэгтэй иргэнийг элсүүлэх ба Элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ) өгсөн байхыг шаардахгүй.
  • Бүртгүүлэгч нь элсэхийг хүссэн хөтөлбөрт харгалзах элсэлтийн шалгалт өгнө.
  • Бүртгүүлэгч бүртгэлтэй холбоотой төлбөр тооцоог цахим хэлбэрээр хийнэ.
  • Бүртгүүлэгч бүртгүүлэхээс өмнө "МУИС-ийн бакалаврын орой, эчнээ хөтөлбөрт оюутан элсүүлэх журам"-тай танилцах үүрэгтэй.
  • Онлайн төлбөрийн системийг ашиглан бүртгэлийн хураамжийг төлнө. /Заавартай танилцана уу/
Бүрдүүлэх материал

Бүртгүүлэгч нь бүртгэлийн нэгдсэн системд хувийн болон системийн шаардсан бусад мэдээллийг зааврын дагуу бөглөж, дараах бичиг баримтын эх хувийг сканердаж цахим хэлбэрээр хавсаргана.

  • Иргэний үнэмлэх эсвэл түүнтэй адилтгах бичиг баримт, хуулбарын (ар, өвөр тал нэг нүүрэнд) хамт
  • Өмнө нь эзэмшсэн бакалаврын боловсролын диплом, хавсралтын хамт (Гадаадад бакалаврын боловсрол эзэмшсэн бол албан ёсны орчуулга хийлгэн, нотариатаар батлуулсан байх)
  • Цээж зураг (сүүлийн 3 сард авахуулсан, 3x4 хэмжээтэй байх)

Элсэх эрх олгох үед бүртгэлийн мэдээллийг эх бичиг баримтуудтай нь тулгаж баталгаажуулна.

Хуваарь / Чухал өдрүүд

Шалгалтын дэлгэрэнгүй мэдээллийг "Шалгалтын хуваарь" хэсгээс харна уу.

Сургууль Хөтөлбөр Хөтөлбөрийн индекс Хяналтын тоо Бүртгэлийн хураамж
Хууль зүйн сургууль Эрх зүй 042101 60 24000
Инженер, технологийн сургууль Ойн аж ахуй 082101 25 24000
Шалгалтын мэдээлэл оруулаагүй байна.

Оюутны хөгжлийн бодлогын газар

Багш, оюутны хөгжлийн төв 306 тоот

  • 75754400, 77307730 - (1122), (1123)

Дорнод сургууль, Сургалтын алба

  • Дорнод аймаг дах салбар сургуулийн байр
  • 70584667

Завхан сургууль, Сургалтын алба

  • Завхан аймаг дах салбар сургуулийн байр
  • 70462398, 70463949

Ховд сургууль, Сургалтын алба

  • Ховд аймаг дах салбар сургуулийн байр
  • 77006901, 70432500

description Мэдээлэл

Мэдээлэл байхгүй байна.

view_list Сонгосон хөтөлбөр
alarm_onШалгалтын дүнгийн мэдээлэл
credit_card Төлбөрийн мэдээлэл