МУИС
Бүртгэл
Нүүр хуудас Бүртгэл Шилжилт Заавар Журмууд

Бакалавр орой

намар, 2018
Эхлэх огноо: 2018.06.20 08:30
Дуусах огноо: 2018.09.05 17:30
Бүртгүүлэгчдийн анхааралд
  • Оройн хөтөлбөрийн бүртгэл: 06-р сарын 20-ны 08:30-аас 08-р сарын 20-ны 17:30 дуустал цахим хэлбэрээр http://burtgel.num.edu.mn/ хаягаар явагдана.
  • Шаардлагатай бичиг баримтаа бүрэн оруулж, Хөтөлбөр сонгох хэсгээс элсэхийг хүссэн хөтөлбөрөө сонгон бүртгэлийн хураамжаа төлж баталгаажуулна.
  • Бүртгүүлэгч хэдэн ч хөтөлбөрт бүртгүүлэн шалгуулж болох ба элсэлтийн шалгалтандаа тэнцсэн зөвхөн нэг хөтөлбөрт суралцах эрх авна.
  • Бүртгүүлэгч бүртгүүлсэн хөтөлбөрийн тоогоор бүртгэлийн хураамжийг цахимаар төлнө.
  • Бүртгэлийн хураамжаа төлөөгүй бүртгүүлэгч шалгалтанд орох боломжгүй.
  • Шалгалтын хуваарь цэс дэх хуваарийн дагуу ирж /иргэний үнэмлэх түүнтэй адилтгах бичиг баримттай ирэх/ элсэлтийн шалгалт өгнө.
Бүртгүүлэгчид тавигдах шаардлага
  • МУИС-ийн бакалаврын оройн хөтөлбөрт бакалаврын зэрэгтэй иргэнийг элсүүлэх ба Элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ) өгсөн байхыг шаардахгүй.
  • Бүртгүүлэгч нь элсэхийг хүссэн хөтөлбөрт харгалзах элсэлтийн шалгалт өгнө.
  • Бүртгүүлэгч бүртгэлтэй холбоотой төлбөр тооцоог цахим хэлбэрээр хийнэ.
  • Өмнө нь эзэмшсэн бакалаврын боловсролын диплом нь БСШУСЯ-ны Боловсролын сургалтын мэдээллийн системд бүртгэгдсэн байх.
  • Бүртгүүлэгч бүртгүүлэхээс өмнө "МУИС-ийн бакалаврын орой, эчнээ хөтөлбөрт оюутан элсүүлэх журам"-тай танилцах үүрэгтэй.

Онлайн төлбөрийн системийг ашиглан бүртгэлийн хураамжийг төлнө. /Заавартай танилцана уу/

Бүрдүүлэх материал

Бүртгүүлэгч нь бүртгэлийн нэгдсэн системд хувийн болон системийн шаардсан бусад мэдээллийг зааврын дагуу бөглөж, дараах бичиг баримтын эх хувийг сканердаж цахим хэлбэрээр хавсаргана.

  • Иргэний үнэмлэх эсвэл түүнтэй адилтгах бичиг баримт, хуулбарын (ар, өвөр тал нэг нүүрэнд) хамт
  • Өмнө нь эзэмшсэн бакалаврын боловсролын диплом, хавсралтын хамт (Гадаадад бакалаврын боловсрол эзэмшсэн бол албан ёсны орчуулга хийлгэн, нотариатаар батлуулсан байх)
  • Цээж зураг (сүүлийн 3 сард авахуулсан, 3x4 хэмжээтэй байх)

Элсэх эрх олгох үед бүртгэлийн мэдээллийг эх бичиг баримтуудтай нь тулгаж баталгаажуулна.

Хуваарь / Чухал өдрүүд

Шалгалтын дэлгэрэнгүй мэдээллийг "шалгалтын хуваарь" хэсгээс харна уу.

Сургууль Хөтөлбөр Хөтөлбөрийн индекс Түвшин Төрөл Хяналтын тоо Бүртгэлийн хураамж
Хууль зүйн сургууль Эрх зүй D 042101 Оройгоор Бакалавр 61 15000
Бизнесийн сургууль Нягтлан бодох бүртгэл D 041101 Оройгоор Бакалавр 25 15000
Бизнесийн сургууль Маркетинг D 041401 Оройгоор Бакалавр 25 15000
Бизнесийн сургууль Санхүү D 041201 Оройгоор Бакалавр 25 15000
Эрдэнэт сургууль Багш, гадаад хэлний боловсрол /англи хэл/ D011409 Оройгоор Бакалавр 15 15000
Эрдэнэт сургууль Багш, гадаад хэлний боловсрол /орос/ D 011409 Оройгоор Бакалавр 15 15000
Сургууль Хөтөлбөр Түвшин Хичээл Байршил
Хууль зүйн сургууль Эрх зүй Бакалавр Эрх зүйн сорилго тест 2018.08.21-ны 10:00 цагаас Хичээлийн байр 3А, Лекцийн заал өргөтгөл, 331 тоот , 150-аас дээш бүртгүүлэгч бүртгүүлсэн тохиолдолд анги нэмж хувиарлана
Бизнесийн сургууль Нягтлан бодох бүртгэл Бакалавр Тест 2018.09.06-ны 16:00 цагаас Хичээлийн байр 4, Хичээлийн танхим, 301 тоот , 40-аас дээш бүртгүүлэгч бүртгүүлсэн тохиолдолд анги нэмж хувиарлана
Бизнесийн сургууль Маркетинг Бакалавр Тест 2018.09.06-ны 16:00 цагаас Хичээлийн байр 4, Хичээлийн танхим, 301 тоот , 40-аас дээш бүртгүүлэгч бүртгүүлсэн тохиолдолд анги нэмж хувиарлана
Бизнесийн сургууль Санхүү Бакалавр Тест 2018.09.06-ны 16:00 цагаас Хичээлийн байр 4, Хичээлийн танхим, 301 тоот , 40-аас дээш бүртгүүлэгч бүртгүүлсэн тохиолдолд анги нэмж хувиарлана
Эрдэнэт сургууль Багш, гадаад хэлний боловсрол /англи хэл/ Бакалавр Тест болон бичгээр 2018.08.21-ны 10:00 цагаас Орхон сургуулийн хичээлийн байр, Анги, 210 тоот ,
Эрдэнэт сургууль Багш, гадаад хэлний боловсрол /орос/ Бакалавр Тест болон бичгээр 2018.08.21-ны 10:00 цагаас Орхон сургуулийн хичээлийн байр, Анги, 210 тоот ,

Сургалтын нэгдсэн газар, Элсэлтийн алба

  • Хичээлийн II байр, 108 тоот
  • 75754400, 77307730 - (1122), (1123), (1124), (1125), (1127), (1128), (1129)

Орхон сургууль, Сургалтын алба

  • Эрдэнэт хот дах салбар сургуулийн байр
  • 70353621, 70352851

Завхан сургууль, Сургалтын алба

  • Завхан аймаг дах салбар сургуулийн байр
  • 70462398, 70463949

description Мэдээлэл

Мэдээлэл байхгүй байна.

view_list Сонгосон хөтөлбөр
alarm_onШалгалтын мэдээлэл
credit_card Төлбөрийн мэдээлэл